2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
23:00
S40
13°
00:00
S40
12°
01:00
S26
12°
02:00
S26
11°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын Холбоо түүхэндээ анх удаа гишүүн улсаа шийтгэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан

Өчигдөр буюу Лхагва гарагт Европын парламентын гишүүдийн гуравны хоёр нь өөрийн гишүүн Унгар улсыг тус холбооны үнэт зүйлсийг хүндэтгээгүй шалтгаанаар шийтгэх санал өглөө.

Унгар улсын одоогийн ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн найман жилийн хугацаанд дүрвэгчдийн эсрэг хатуу бодлого явуулж, дүрвэгчдэд тусламж үзүүлэхийг гэмт хэрэгт тооцох болсон юм.

Үүнээс гадна иргэдийнхээ эрх чөлөөг боомилсон, шашин шүтлэгээр ялгаварласан бодлого явуулж байгаа нь Европын Холбооны үнэт зүйлсэд аюул учруулж байна гэж үзжээ.

Виктор Орбан энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн үгийг Европын парламентын чуулганд хандаж хэлсэн байна. Тэр бас уг шийдвэрийг “сүрдүүлэг” гэж нэрлэсэн юм. Орбан Унгарыг загалмайтны шашин соёлтой үндэстэн, үүнийгээ хамгаалахын тулд хилээрээ гадаадын дүрвэгчдийг нэвтрүүлэхгүй гэж хэлсэн байна. Европын бусад орнуудын дүрвэгчдийн эсрэг, хэт барууны үзэлтэй улс төрчид мөн Орбаныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Одоо Унгарын засгийн газар илүү хатуу шийтгэл ирэхээс өмнө алдаагаа засварлах арга хэмжээ авах ёстой болж байна. Хэрвээ байдал хэвээр байвал Унгар улсын Европын Холбоонд санал өгөх эрхийг түдгэлзүүлж, цаашлаад гишүүнээс хасах боломжтой юм.

Европын Холбоо өөрийн гэрээнд байдаг долдугаар зүйл заалтыг түүхэндээ анх удаа хэрэгжүүлсэн нь энэ. Уг зүйлд тус холбооны зарчим, үнэт зүйлсийг хүндэтгээгүй, зөрчсөн орны гишүүнчлэлийг түдгэлзүүлэх талаар заасан байдаг.

Эмнести Интернэшнл байгууллагын хүний эрхийн мэргэжилтэн Бербер Биала Хеттинга “Европын парламент Унгарын ард түмэн, Европын Холбооны төлөө зөв шийдвэр гаргалаа. Хүний эрх, хууль дүрэм, ардчиллын үнэт зүйлсийг тохиролцож болдоггүйг тэд тодорхой харууллаа” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Quartz

 

x