Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын замыг 08:00-17:00 цагийн хооронд ХААНА

ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр болно.

Тус тэмцээнтэй холбогдуулан 9 дүгээр сарын 15-ны өдөр буюу Бямба гарагт Маршалын гүүрний хойд уулзвар-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд түр хаах тул та бүхэн өөр зам сонгон зорчино уу.

Ахиллис Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Эх сурвалж: ЗЦА