Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Итгэл найдвар, Боломж–2018” марафоны бүртгэл үргэлжилсээр

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Ахиллис Интернэшнл Монголиа ТББ болон Ариг Банк 2015 оноос хойш хамтран зохион байгуулсаар ирсэн “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар” бүх нийтийн марафон энэ жил 9 сарын 15-ны Бямба гарагт 09:00 – 18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 насны ангилалд ахин өрнөх гэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж буй учир тус марафонд жил алдалгүй оролцдог гүйгчдийн тоо улам олширсоор байгаа

Цахим бүртгэл ба Ариг Банкны 4 харилцагчийн өргөөд дээрх баталгаажуулалт яг одоо явагдаж байгаа бөгөөд өнөөдөр 18:00 цагт хаагдана.

Марафоны бүртгэл ба баталгаажуулалт Бямба гарагт нээлт эхлэхийн өмнө 07:00-09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр мөн үргэлжлэх юм.

Нийт гүйгчид 3, 5, 10, 21, 42км-ийн зайд тус тус оролцох бөгөөд дор бүрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж буй учир тус марафонд жил алдалгүй оролцдог гүйгчдийн тоо улам олширсоор байгаа юм. 

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар марафон”-д давхардсан тоогоор нийт 3,000 гаруй хүн гүйж, 950 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтад орон, 150 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцжээ. 

Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан бүртгэлийн хураамж, хандив, орлого нь нийгэмд үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь хангах, тусгай сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан чадваржуулах, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийг дэмжих, цаашдаа энэхүү нөлөөллийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулж, хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг үйлсийг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

“Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар” марафоны үйл ажиллагааны зардлыг хэмнэн, Ахиллис Интернешнлийн үүсгэн байгуулагчдын нэг болох Ариг банкны хамт олон гардан зохион байгуулж хандив тусламжийг зорилтот бүлэгт чиглэсэн үйлсэд 100% зарцуулдгийг дурдахад таатай байна.

БУСДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ҮЙЛ БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨР

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.