Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин ямар ч нөхцөл тулгалгүйгээр Энхийн гэрээ байгуулах саналыг Японы ерөнхий сайдад тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Владивосток хотод үргэлжилж байгаа Дорнын Эдийн Засгийн Чуулганы өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, уг арга хэмжээнд оролцож буй таван орны төр засгийн тэргүүнүүд үг хэлжээ.

Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин удтал яригдаж байгаа энхийн гэрээг байгуулах гэнэтийн саналыг Японы ерөнхий сайд Шинзо Абэд тавьсан байна.

Үг хэлэх үеэрээ Путин “Энхийн гэрээг одоо биш, энэ оны сүүлээр ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр байгуулцгаая” хэмээн Шинзо Абэд хандаж хэлсэн байна.

Орос, Япон улсууд 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш өнөөдрийг хүртэл албан ёсоор энхийн гэрээ байгуулаагүй байсан юм.

Уг асуудал хоёр орны хамтын ажиллагаанд олон арван жилийн турш саад болсоор иржээ. Өнгөрсөн Даваа гарагт ОХУ, Японы тэргүүнүүд уулзсан боловч энхийн гэрээний асуудлаар ямар нэг шийдвэрт хүрээгүй юм.

Үйл явдлын дэлгэрэнгүйг бид хүргэх болно.

 

Эх сурвалж: ТАСС