Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Зочлох, үйлчлэх салбарынхан анх удаа чуулна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Манай улсын хэмжээнд ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар/клуб, караоке, катеринг зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  зочлох, үйлчлэх салбарын бизнес эрхлэгчид 2500 гаруй хүмүүс байдаг гэсэн нарийвчилсан судалгаа байдаг. Эдгээр хүмүүсийн бизнесийн гол тулгуур болох тэрхүү үйлчилгээний байгууллагуудын ханган нийлүүлэгч нарт зориулсан үзэсгэлэн, мэргэжлийн мэдээлэл солилцох талбар дутагдалтай байсан билээ. Энэхүү салбар өдөр бүр хөгжиж олон улсын жишгийг дагасан томоохон үйлчилгээний байгууллагууд нэмэгдсээр байгаа энэ цаг үед нүдээ олсон нэгэн арга хэмжээ болох гэж буй нь 2018 оны 09-р сарын 17-19 ний өдрүүдэд зохион байгуулагдах RestoEXPO2018 үзэсгэлэн юм.

 

Олон улсын жишгийн дагуу зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэнд 90-100 орчим байгууллага рестораны бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаар аль хэдийн бүртгүүлсэн байгаа аж. Энэхүү арга хэмжээнд хүнсний салбарын 29, уух зүйлсийн 28, Тоног төхөөрөмж, тавилга угсралтаар 16, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээний -10, Технилоги, програм хангамжийн-5, Даатгалын чиглэлийн 1, Сургалт мэргэжлийн-7, Номын худалдаа болоод рестораны бизнесийн чиглэлийн франчайз үйлчилгээгээр тус тус 1 байгууллага оролцож байна.

Оролцохоос гадна энэхүү бизнесийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ерөнхий ивээн тэтгэгчээр Trapeza , MCS Coca Cola , Sound of Mongolia , Монгол Даатгал , AПУ/СББ , Hotel Nine зочид буудал , Номадсын Сүлжээ ресторанууд дэмжин ажиллаж байгаа юм.

 

RestoEXPO 2018 үзэсгэлэн нь  рестораны бизнесийн салбарын ханган нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг толилуулах талбар байгаад зогсохгүй суралцах, өөрийн мэдлэг ур чадвараа сорих боломжуудыг олгосон тэмцээн, уралдаан, сургалт-семинарын ажил хэрэгч тусгай хөтөлбөрүүдтэй томоохон  платформ байх аж.

Үүнд:

  • ОХУ, Герман, БНСУ, Филлипин, Украйн зэрэг орнуудаас урилгаар ирж байгаа зочин сургагч экспертүүдийн рестораны бизнес эрхлэгчдэд зориулсан 22 төрлийн мэргэжлийн сургалт-семинар, мэргэжлийн холбоодын хэлэлцүүлэг-зөвлөгөөн
  • Орчин үеийн рестораны бизнесийн хоол, хүнсний өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, чиг хандлагыг гадаад, дотоодын шилдэг экспертүүдээс нэг дор авч харилцан туршлага солилцох боломжтой шинэлэг Ахлах тогоочийн мастер класс сургалт
  • Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх кофе шопын бариста нарыг хамруулан мэргэжлийн түвшинг тодорхойлох, мэдлэг мэдээлэл солилцох, ур чадварыг хөгжүүлэх олон давуу талтай  Баристагийн Үндэсний Аварга Шалгаруулах тэмцээн
  • Уух зүйлийг урлаг болгон олон улсын түвшинд хүргэхээр зорьж буй залууст зориулсан хамгийн өндөр шагналын сантай Шинэ залуу бартендер шалгаруулах тэмцээн
  • Crocus Event Hall-ийн гадна задгай талбайд ресторанууд өөрсдийн үйлчилгээ, бизнесээ танилцуулах, бүх төрлийн хоолны амталгаат яармаг худалдаа, тусгай шоу үзүүлбэртэй нэгдсэн хөтөлбөр бүхий Food market-Хоолны яармаг худалдаа
 

RestoEXPO2018 бол зочлох, үйлчлэх салбарын бизнесийн халуун талбар, хамтын ажиллагааны талбар, өөрийгөө нээж харуулах, борлуулалтаа өсгөх, харилцагч түншээ нэмэгдүүлэх мэргэжлийн үзэсгэлэн учраас бизнес эрхлэгч-эзэд, захирлууд, менежерүүд, бартендер, бариста нар, тогооч нараа 3 өдрийн турш хамтдаа байхыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.crocus.mn/restoexpo вэбсайт, fb/RestoExpoMongolia  сошиал хуудас болон 88065566 утсаар холбогдоорой.

   

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.