Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ханой хот нохой, муурын мах хүнсэнд хэрэглэхгүй байхыг оршин суугчдадаа уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын нийслэл Ханой хотын захиргаа нохой, муурны махыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг оршин суугчдадаа хандаж уриалжээ.

Эдгээр амьтны махыг идэх нь орчин үеийн, иргэншсэн нийслэл хотын нэр хүндэд муугаар нөлөөлж, галзуу зэрэг халдварт өвчин тархах аюул учруулж байгааг тайлбарласан байна.

Албаны тоо баримтаас харвал Ханой хотод 1,000 гаруй дэлгүүрт нохой, муурны мах зардаг гэнэ. Вьетнамчуудын дунд нохойн махыг хүнсэнд хэрэглэх уламжлал түгээмэл бол муурны мах хэрэглэх явдал цөөн боловч оршсоор байдаг ажээ.

Одоо Ханойд 490,000 орчим муур, нохой байдгийн ихэнх нь гэрийн тэжээвэр амьтанд тооцогддог гэнэ. Вьетнамчуудын дотор нохойн мах идэх явдлыг шүүмжлэх, татгалзах үзэгдэл нэмэгдэж байгаа ч тодорхой бүлэг хүмүүсийн дотор амь бөхтэй оршсоор байгаа ажээ.

Нийслэл хотын захиргааны уриалгыг Вьетнамын сошиалд сүлжээнд ихэнх нь талархан хүлээж авсан бол зарим нь шууд хориглолгүй, татварын бодлогоор хязгаарлах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна.

 

Эх сурвалж: BBC