2018/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,521.27₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B34
УЛААНБААТАР
13°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
16:00
S44
17:00
S44
18:00
S44
19:00
S44
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-2°
00:00
S32
-3°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
03:00
S32
-6°

Сүүлийн дөрвөн жил дэх улсын төсвийн эерэг үзүүлэлт

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Улсын нэгдсэн төсөв 2018 оны эхний найман сарын байдлаар ахин эерэг үзүүлэлттэй гарлаа. Өнөөдөр танилцуулсан Үндэсний статистикийн хорооны судалгаагаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний найман сарын байдлаар 5.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрснээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл ашигтай гарчээ. Тодруулбал, 2017 оны эхний найман сард 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан улсын нэгдсэн төсөв энэ оны эхний найман сард 410.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ нь сүүлийн өнгөрсөн гурван жилд тохиогоогүй эерэг үзүүлэлт юм. 

Зураг. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 8 сарын байдлаар (тэрбум төгрөг)

 
Үндэсний статистикийн хороо

Төсвийн орлого ийнхүү 2018 ашигтай гарах болсон нь ОУВС-гаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт, татвар нэмэгдсэн зэрэг олон шалтгаантай. Энэ оны 8 дугаар сард өмнөх сараас улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 158.9 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 149.1 тэрбум төгрөгөөр тус тус буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 9.8 тэрбум төгрөгөөр өсжээ.

Татварын нийт орлого 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (32.5%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд: 
нэмэгдсэн өртгийн албан татвар 352.2 (35.3%) тэрбум төгрөг
орлогын албан татвар 307.1 (31.1%) тэрбум төгрөг
онцгой албан татвар 199.4 (67.5%) тэрбум төгрөг
нийгмийн даатгалын орлого 179.1 (22.0%) тэрбум төгрөг
бусад татвар, төлбөр хураамжийн орлого 113.4 (30.7%) төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 98.1 (29.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний найман сард 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 361.5 (7.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 271.8 (6.4%) тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 81.0 (64.6%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 8.7 (1.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 83.9 хувь, хөрөнгийн зардал 12.3 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 3.8 хувийг эзэлж байна

x