Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр өнжиж чадах уу?!

Б.Ану
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн талаар хэлэлцэж байгаа ажээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгч буй мэдээллээр "У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөгийн өр төлөөд байна. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 4 их наяд 745.29 тэрбум, хүүд 936.23 тэрбум төгрөгийн өр төлөөд байна. 2018 он дуустал 875.35 тэрбум төгрөгийн өр нэмж төлнө. Үүнд үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүд 511.29 тэрбум төгрөгийн өр багтаж байна" гэв. 

Тодруулбал,  "2018 онд Засгийн газар Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төлсөн. Димсан нэртэй нэг тэрбум юанийн өрийг төлсөн. Үүнээс гадна арилжааны банкнуудаас авчихсан байсан өндөр хүүтэй дотоодын бондуудыг бид бүгдийг нь цаг хугацаанд нь төлсөн. Сонгуулийн өмнө мөнгө хэвлэж байгаад хийсэн сайн хөтөлбөрүүдээс “Сайн хувьцаа”-наас бусдыг нь дуусгалаа. Гэх мэтийн өрийн дарамтуудаа шийдээд явж байгаа" гэж Ч.Хүрэлбаатар сайд Үндэсний Шуудан сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан билээ. 

Мөн энэ Засгийн газрын үед засгийн газар арилжааны банкуудаас авч байсан зээлүүдээ зогсоогоод байна. 

Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газар банкуудаас өндөр хүүтэй, давчуу хугацаатай зээл авч хувийн хэвшил, иргэдэд очих мөнгийг сордог байсныг зогсоож нэг жил болоход 3 их наяд 400 тэрбум төгрөгийн дотоод өр нэг их наяд 700 тэрбум төгрөг болж хоёр дахин буурчээ" гэж мэдээлжээ.

Засгийн газрын гадаад үнэт цаас, Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээл гэж юу болох, Ямар түншлэгч орон, ОУ-ын банк, санхүүгийн байгууллага хамгийн их хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлдэг болох, ОУ-ын зах зээлд гаргасан Засгийн газрын бондуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн яамнаас бэлтгэсэнээр та хүлээн авч үзнэ үү,

Видео:

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 2018 оны төсөвт тодотгол хийхгүй байхаар төсвийн зохицуулалт хийж байгаа аж. Өмнө нь УИХ, Засгийн газар нэгэнт алдагдалтай баталсан төсөвтөө дахин тодотгол хийж төсвийн алдагдлыг улам нэмдэг байсан. Харин энэ жилээс эхэлж төсвөө дахин тодотгохгүй байх нь төсвийн сахилга батыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болох учиртай.