Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын ажил хаялт цар хүрээгээ тэлж, өнөөдөр дахин суулт хийнэ

ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN

Корпорейт зочид буудлын 5 давхрын хурлын танхимд

08:30 минутаас ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын хурал зохион байгуулна.

ГХЯ-нд

09:30 минутаас “Татварын глобалчлал Монголд” уриан дор Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Олон улсын татварын чуулган “Аотса 2018”-аас “Улаанбаатарын тунхаг бичиг”-ийг үзэглэнэ.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн төв байрны 3 давхарт "Эрдмийн зөвлөлийн танхим"-д

10:00 цагаас Дэлхийд танигдсан Монгол эрдэмтэд оролцох "TED science Хөгжлийн гарц"-Оюуны хөрөнгө оруулалт арга хэмжээ болно. Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэмтдийн чансааг илэрхийлдэг олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүдийн ишлэгдсэн байдлын индекс өндөртэй дэлхийн Монгол эрдэмтдийн лекц болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 минутаас “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ зохион байгуулах гэж буйтай холбоотой мэдээллийг өгнө.

Үндэсний статистикийн хорооны B1 давхрын мэдээллийн төвд

11:00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын мэдээллийг танилцуулна.

Эрдэнэс Таван Толгой ХК байранд

11:00 цагаас Компанийн дэргэд олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон Нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

Сүхбаатарын талбайд

11:00 цагаас Багш нарын ажил хаялт цар хүрээгээ тэлж, дахин суулт хийнэ.

MN Мэдээллийн төвд

11:30 минутаас Үндсэн хуулийн цэцийг тарахыг шаардаж "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас мэдээлэл хийнэ.

Сөүлийн гудамжинд

12:00 цагаас Нийслэлийн орон сууцны цэвэр усны шугамыг газар ухахгүйгээр шинэчлэх ажлыг эхлүүлнэ.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод

13:30 минутаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 онд “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд “ШИДЭТ ТОЛЬ” гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан зорилтод бүлгийн 18 гэр бүлд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

МУИС-ийн шинэ номын сан 5 давхарт

15:00 цагаас "Япон улсад суралцах боломж" уулзалт яриа болно.