Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхий сайдад уран зураг бэлэглэв

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр эхэлж буй "Дорны эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцож байна.

Ерөнхийлөгч уран бүтээлчдийг дэмжих зорилгоор залуу зураачдын уран зургуудаас Владивостокт авч иржээ. Тэдгээр зургуудаар Ерөнхийлөгчийн уулзалтын өрөөг чимээд байгаа бөгөөд уулзсан төлөөлөгчиддөө таалагдсан зургийг нь бэлэглэж байгаа юм.

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхийлөгчийн өрөөн дахь залуу зураачдын уран бүтээлээс үзэн нөхөрсөг яриа өрнүүллээ. Ингээд ноён Ли Наг Ён-нд залуу зураач Л.Даваанямын “Намар” нэртэй уран зургийг бэлэглэсэн юм.

 
 

Түүнчлэн өнөөдрийн уулзалтын үеэр Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм.

 

Ли Наг Ён нь БНСУ-ын 45 дахь Ерөнхий сайд юм. 

  • 2010-2011 онд Желла мужийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2014 онд Үндэсний Ассамблейн гишүүн
  • 2014-2017 онд Өмнөд Желла мужийн захирагчийн албыг хашиж байсан.

Тэрбээр зарчимч, төрийн албан хаагчид болон хамт ажиллагсаддаа өндөр шаардлага тавьдаг. Асуудлыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээг чухалчилдаг байна. 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлагатай түүнийг "үг хэллэгийн их мастер" гэж ярьдаг аж.