Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Драгон, Баянзүрхийн авто вокзалаар өдөрт 5,000 орчим зорчигч үйлчлүүлж байна

ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн зорчигч тээврийн төвөөр нийт 22 чиглэлд өдөрт дунджаар 2,500 хүн, Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвөөр 49 чиглэлд өдөрт дунджаар 4,500-5,000 хүн зорчдог.

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улиралд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 291 үүний улмаас 59 хүн нас барж, 190 хүн гэмтсэн харамсалтай мэдээ байна. Дээрх гэмт хэргийн 46.4% нь нийслэлд, 53.6% нь хөдөө орон нутгийн замд гарчээ. Эдгээрийн дийлэнхийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг албаныхан хэлж байна.

Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлдэг.

Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай, мэргэшсэн жолоочтой тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөж байна. 

 

Эх сурвалж: АТҮТ