Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Далайн хар салхи Флоренс АНУ-ын эрэгт ойртож байгааг Трамп анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зүүн эрэгт Флоренс нэртэй хүчтэй хар салхи ойртож байгааг тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа мэдэгдээд ард иргэддээ бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.

Тэрээр Флоренсыг “олон жилийн турш зүүн Эрэгт тохиолдоогүй хүчтэй далайн хар салхи” гэж нэрлэсэн байна. Цагт 220 км/цаг хурдтай эргэлдэн хуйларч буй хар салхи нь дөрөвдүгээр ангилалд багтаж байгаа юм. Энэ нь дээрээсээ хоёрдугаарт ангилагддаг хар салхи гэсэн үг.

Зүүн эргийн Өмнөд ба Хойд Каролина, Виржиниа мужуудийн нэг сая гаруй оршин суугчид уг байгалийн гамшигт өртөхөөр байгаа юм.

Эрэг дагуу амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараад байна. Атлантын далайн гүнээс баруун зүгт шилжиж яваа Флоренс хар салхи Пүрэв гарагийн орой Хойд Каролинагийн эрэгт түрүүлж хүрэхээр байна.

 

Хар салхины улмаас хүчтэй аадар бороо, салхи шуурга нүүрлэх бөгөөд эргээс дотогш 160 км хүртэл зайд мэдрэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Флоренстой дүйцэх хэмжээний өөр нэг үзэгдэл болох Хьюго хар салхи 1989 онд тохиолдоход $7 тэрбумын хохирол үзэж, 49 хүн амь үрэгдэж байв.

 

Эх сурвалж: BBC