2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААН Банкны “RISE” хөтөлбөр нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 11
Сурталчилгаа

ХААН Банк Сан Unread-тэй хамтран шинэ оюутны хөгжлийн “RISE” хөтөлбөрөө нээв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу Зайсан Хилл цогцолборт 800 гаруй шинэ оюутан оролцсон арга хэмжээ зохион байгуулагдсан нь ихээхэн шинэлэг арга хэмжээ боллоо.

Дунд сургуулиа төгсөөд их сургуульд элсэн орж амьдралын гараагаа эхэлж байгаа болон орон нутгаас нийслэл Улаанбаатар хотыг зорин суралцахаар ирсэн оюутнуудад тулгамддаг асуудал, бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах зөвлөмж зөвлөгөө, туршлагын тухай мэдээллийг авах хүсэлтэй оюутнууд цахимаар бүртгүүлснээр уг арга хэмжээнд оролцсон юм.

 

Энэхүү арга хэмжээг ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл нээж үг хэлсэн бөгөөд амжилттай яваа эрхмүүдийн төлөөллүүд “Сурах арга барилд суралцахуй” болон “Хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхүй” сэдвээр өөрсдийн арга барил, туршлага, санаа бодлоо “RISE” хөтөлбөрт хүрэлцэн ирсэн оюутнуудад хуваалцлаа.

 

Сонирхолтой, дүр дүнтэй ярилцлагын дараа оюутнуудын дунд авхаалж самбаа, оюун сорих уралдаан тэмцээнийг явуулж, ялагчдад ХААН Банк болон дэмжигч байгууллагуудын шагнал, гарын бэлгүүдийг гардуулав. Мэдэж авахыг хүссэн олон асуултадаа хариулт авч, оюутан болсон анхны мэдрэмж бас айдсыг давах арга ухааны захаас суралцсан тэднээс 80 оюутныг тодруулсан бөгөөд тэдэнд дараагийн өдөр нь ХААН банк цамхагт болсон арга хэмжээнд оролцох урилгыг гардуулсан юм.

 
 

Өнгөрсөн ням гаригт болсон тэрхүү үйл ажиллагаанд “Санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?” болон ”Хувь хүний хөгжил, хотын соёл” зэрэг сэдвүүдээр илтгэл сургалт хийж, ХААН банк цамхагаар аялуулав. Банкны салбарт тэргүүлэгч ХААН Банкны оффис болон үйл ажиллагаатай танилцсан нь оюутнуудад ихэд сонирхолтой байсан төдийгүй сургуулиа төгсөөд ХААН Банкинд орж ажиллахыг хүсч буйгаа илэрхийлж байлаа. ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас залуучуудын хамт байх дуртай Unread сайттай хамтран 2018-2019 оны хичээлийн жилд шинээр оюутан болсон залууст зориулж “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна.

 
 

Хичээлийн жилийн турш үргэлжлэх “RISE” хөтөлбөр нь  дөнгөж оюутан болсон хүүхэд, залуус руу чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах бөгөөд залуучуудыг ч өөрсдөд нь зориулсан арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож ирээдүйдээ хөрөнгө оруулсан мэдлэг боловсролыг олж авахыг уриалж байгаа аж.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x