2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
17:00
S30
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жэк Ма эрт бизнесээсээ хөндийрөх болсны учир

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN

Хятадын тэрбумтан Жэк Ма өөрийн үүсгэн байгуулалцсан компанийнхаа үйл ажиллагаанаас холдох болсноо өчигдөр зарласан.

Тэр нэг жилийн дотор залгамжлагчдаа ажлаа шилжүүлснээр Алибаба Холдинг компанид зөвлөх төдий үүрэгтэй үлдэх юм. Өчигдөр тэр 54 нас хүрсэн.

Үүсгэсэн томоохон бизнесээсээ харьцангуй залуу насандаа хөндийрч байгаа нь олны анхаарлыг татаж байна. Гэхдээ Жэк Ма өнгөрсөн хугацаанд завгүй, ачаалал өндөр, хэт их хариуцлагатай ажлаасаа залхаж, энгийн амьдралыг хүсэж байгаагаа удаа дараа илэрхийлж байжээ.

Тухайлбал тэр 2017 онд Чарьли Роузын ярилцлагын шоунд оролцохдоо “2013 онд би гүйцэтгэх захирлын ажлаа өгөхдөө хүмүүст гольф тоглох цаг завтай болох нь гэж хэлж байв. Гэвч би өнгөрсөн онд 870 цагийг, энэ онд 1,000 орчим цагийг агаарт нисэж өнгөрөөсөн байна. Үнэндээ би ажил дээрээ биш, далайн эрэг дээр үхмээр байна” гэж ярьж байсан юм.

Тухайн үед тэр компанийн өдөр тутмын ажлаас хөндийрөөд байсан ч Алибабагийн нүүр царай болж, дэлхийгээр аялан, улс орнуудын тэргүүнүүдтэй уулзаж, глобалчлал, технологийн хөгжлийн талаар ярьж, ухуулдаг байжээ.

Тэр бас нэг удаа Алибабаг байгуулсандаа харамсдаг тухай ам алдаж байв. Жэк Ма Алибабаг 1999 онд байгуулалцаж байхдаа ирээдүйд $420 тэрбумын үнэлгээтэй, 86,000 гаруй ажилтантай аварга компани болно гэж төсөөлж байгаагүй, үүний үр дүнд тэр хувийн амьдралгүй болж, асар их дарамт, хариуцлага үүрэх болсноо ярьж байжээ.

2016 онд Санкт Петрбургийн Олон Улсын эдийн засгийн чуулган дээр тэр “Би зүгээр л жижиг бизнес хийх бодолтой байсан бол өнөөдөр ийм том компани болж, маш их хариуцлага үүрүүлж, амьдралыг минь сүйтгэсэн” гэж хэлж байв.

Ма цааш нь “Хэрвээ надад дараачийн амьдрал гэж байдаг бол би дахин хэзээ ч ийм бизнес хийхгүй. Би зүгээр л өөрийнхөөрөө байж, өөрийн амьдралаар амьдрах байлаа” гэж хэлсэн юм.

Өнгөрсөн онд тэр багш байсан цаг үеэ дурсаж, “сургуульд багшилж, сарын 91 юаний ($13,26) цалинтай байсан минь хамгийн аз жаргалтай цаг үе” гэж олны өмнө ярьж байжээ.

Жэк Ма 1988 онд Ханьжоу хотын багшийн их сургуулийг төгсөөд зургаан жилийн хугацаанд багшаар ажиллаж байсан гэдэг.

Тэр мэргэжилдээ сайн байж, 1994 онд сургуулийнхаа шилдэг 10 залуу багшийн нэг болж байжээ. “Би хэзээ ч бизнесийн чиглэлээр сураагүй, програмист биш, нягтлан ч биш. Ганц чадах юм маань өөрөө суралцаж, түүнийгээ бусдад заах. Бизнес хийхдээ ч би багшийн зарчмаар ажилладаг” гэж тэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тавьсан илтгэлдээ дурдаж байв.

Тэр гүйцэтгэх захирлын ажлыг хийж байхдаа өөрийгөө Алибабагийн “CEO-Chief Education Officer” хэмээн нэрлэж, өөрийгөө залгамжлах удирдагчдыг бэлдэхдээ “багш нар сурагчдаа өөрөөсөө илүү болгохыг хүсдэг шиг” ажиллана гэж ярьдаг байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x