2019/11/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.74₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-12°
12:00
S30
-9°
13:00
S30
-8°
14:00
S30
-6°
15:00
S30
-6°
16:00
S30
-7°
17:00
S30
-9°
18:00
S29
-11°
19:00
S29
-13°
20:00
S29
-14°
21:00
S29
-14°
22:00
S29
-15°
23:00
S29
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Говиос хөөргөсөн пуужингийн дүрсийг хиймэл дагуулаас буулгаж, үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногийн сүүлд Хятадын OneSpace стартап компани Монголын говиос пуужин хөөргөж туршсан байна. Энэхүү үйл явдлын дүрсийг газраас 530 км-ын өндөрт байгаа хиймэл дагуулаас буулгажээ.

OneSpace энэ удаа OS-X1 пуужингийнхаа хатуу түлшээр ажилладаг хурдасгуурыг туршсан юм байна.

Өвөр Монголд байрлах Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс ниссэн пуужин 33 орчим километрийн өндөрт хүрсэн гэнэ. Ажиллагааны дүрсийг Хятадын Жилинь-1 хиймэл дагуулаас буулгаж, дүрсийг нь Вэйбо болон Твиттер сүлжээнд нийтэлжээ.

OneSpace бол төрийн оролцоо давамгайлдаг Хятадын сансар судлалын салбар дахь цөөн хувийн компаниудын нэг юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Шу Чан өөрсдийгөө дэлхийн хамгийн том бага оврын хиймэл дагуул хөөргөгч болох хүсэлтэйгээ хэвлэлд ярьсан нь бий. Тэд 2019 онд нийтдээ 10 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ.

OneSpace өнгөрсөн тавдугаар сард пуужин сансарт хөөргөсөн Хятадын анхны хувийн компани болж байв. Гэхдээ тэд энэ оны сүүлээр анх удаа тойрог замд пуужингаа хүргэхээр төлөвлөж байна. Өмнөх хоёр туршилт нь тойрог замаас нам түвшинд (suborbital) хэрэгжиж байжээ.

 

Эх сурвалж: The Verge

 

x