Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд тэрбээр Хабаровскийн хязгаарын Амбан захирагч В.И.Шпорттой уулзалт хийв.
Энэ үеэр Монгол Улс, ОХУ-ын Хабаровскийн хязгаарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд тэмдэглэхийн сацуу цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Түүнчлэн Хабаровскийн хязгаарт Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цаашид хоёр талын хамтын ажиллагааг соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарт хамтран хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Эх сурвалж: ГХЯ