Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамптай дахин уулзах хүсэлтийг Ким Жон Ун илгээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчаас захидал хүлээж авсан тухай Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн Баасан гарагт Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Ким Жон Унаас өөрт нь захидал ирж явааг дуулгасан юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Маш халуун дотно, эерэг агуулгатай захидал хүлээж авсан. Захидлын гол зорилго нь манай ерөнхийлөгчтэй дахин уулзах хүсэлт байв. Бид энэ саналыг нээлттэй хүлээн авч, бэлтгэл ажилдаа ороод байна” гэж ярьжээ.

Тэр бас уг захидал нь Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ ангижрах амлалтдаа үнэнч хэвээр байгааг харууллаа гэсэн байна. Мөн Ням гарагт Пёньянд болж өнгөрсөн улс байгуулагдсаны 70 жилийн ойн парадад цөмийн зэвсэг тээгч пуужинг үзүүлээгүй нь “сайны дохио” гэж үзэж байгаагаа Сандерс сэтгүүлчдэд мэдэгджээ.

Зургаадугаар сарын 12-нд Сингапурт Дональд Трамп, Ким Жон Ун нар анх удаа уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар зөвшилцөлд хүрсэн ч үйл явц удаан, ахиц муутай байгааг улс төрчид, шинжээчид шүүмжилж байгаа.

Тэгвэл удахгүй болох хоёр дахь уулзалтаар энэхүү тохиролцоогоо дахин бататгах бололтой.

 

Эх сурвалж: Reuters