2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
03:00
S29
-2°
04:00
S29
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-4°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япончууд сансрын “цахилгаан шат”-ыг турших гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN

Японы судлаачид энэ долоо хоногт “сансрын цахилгаан шат” бүтээх ажлын хүрээнд эхний туршилтын хиймэл дагуулаа сансарт хөөргөх гэж байна.

Шизуока их сургуулийн судлаачдын зохион бүтээсэн туршилтын мини хиймэл дагуулууд удахгүй тус улсын өмнөд бүсийн Танегашима арлаас H-2B пуужингаар тээвэрлэгдэн тойрог замд хүрэх юм.

Тойрог замд хүрсэн хойноо хоёр жижиг хиймэл дагуулын хооронд 10 метр урт кабель татаад 6 см урт, 3 см өргөн, 3 см өндөртэй цахилгаан шатны жижигрүүлсэн бүхээгийг түүн дээгүүр явуулж туршина.

Хэрвээ энэ туршилт амжилттай болвол сансрын орчинд цахилгаан шат шилжин хөдлөх боломжтойг батлах юм.

Хамгийн анх 1895 онд Оросын эрдэмтэн Константин Циолковский Парис хотын Эйфэлийн цамхагийг хараад сансарт хүргэдэг өргөгч шат бүтээх санаа гаргаж байсан гэдэг.

Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үүнийг бүтээх шинжлэх ухаан, технологийн боломж байсангүй. Тэгвэл Япончууд 2050 он гэхэд сансрын цахилгаан шатаар өгсөн тойрог замд хүрэх боломжийг нээхээр ажиллаж байгаа юм.

Шизуока их сургуультай хамтран ажиллаж байгаа Обаяши компани гангаас 20 дахин бат бэх чанартай “carbon nanotube” технологийг ашиглан далайн түвшнээс дээш 96,000 км өндөрт орших хиймэл дагуултай холбосон кабелийг татахаар ажиллаж байна. Ингэж чадвал мотортой бүхээгт суусан хүмүүс уг кабелиар өгсөн сансрын уудамд хялбар хүрдэг болох ажээ.

 

Эх сурвалж: Phys.org

 

x