Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Молдовын ерөнхийлөгч автын осолд оржээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Молдовын ерөнхийлөгч Игорь Додон

Ням гарагт Молдовын ерөнхийлөгч Игорь Додоны хамгаалалттай цуваа ачааны машинтай мөргөлдөж, ерөнхийлөгч эмнэлэгт хүргэгджээ.

Додон өчигдөр нийслэл Кишинёвоос баруун бүсийн Унгены хот руу зорчиж явсан байна. Ерөнхийлөгчийн цуваа явж байх үед цагаан өнгийн ачааны машин урсгал сөрөн орж ирээд хамгаалалтын машиныг мөргөж, улмаар Додоны сууж явсан седан машины жолоочийн тал руу мөргөж, онхолдуулжээ. Додоны автомашины дотоод камерын дүрс бичлэгийг саяхан интернэтэд үзүүлсэн байна. Мөн ослын дараах дүрс бичлэгийг зарим иргэд сошиал сүлжээнд нийтэлжээ.

Ерөнхийлөгчийн бие гэмтээгүй эсэн мэнд үлдсэн бол хамт явсан ээж нь бэртсэн байна. Мөн ерөнхийлөгчийн хамгаалалтын хоёр ажилтан бэртэж эмнэлэгт хүргэгджээ.

Одоо 43 настай Игорь Додон нь 2016 онд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдовын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэр өмнө нь засгийн газрын шадар сайд, эдийн засгийн сайдын албыг хашиж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today