2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
11:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд орон байраар туслахыг хүслээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг
mpa.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн Их хэлмэгдүүлэлтийн 80 жил, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 20 жилийн ой мөн энэ онд тохиож буй юм. 

Цагаатгалын тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 мянга гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөн олговор, амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгож, нийт 3.3 тэрбум төгрөгийн орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний буцалтгүй тусламж олгосон гэдгийг Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссоос мэдээллээ.  

Мөн тус комиссын аймаг, нийслэлийн салбарууд өөрсдийн нөөц бололцоо, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг туслалцаатайгаар хэлмэгдэгчид болон тэдний ар гэр болох 14,340 иргэнд 215 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ. 

Дашрамд дурдахад, 1922-1990 он хүртэл 36 мянга орчим хүн хэлмэгдэж, одоогоор 37,220 хүн цагаатгагдсан байна. Харин 2018 онд хуулийн хүрээнд нэхэмжлэлээ бүрдүүлж, эрх нь нээгдсэн 24 хүнд 21.5 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ. 

"Ерөнхийлөгчтэй л уулзмаар байна"

Хэлмэгдэлтийн хар шуурганд аав, өвөө, ах, дүүгээ алдсан иргэд тэднийхээ дурсгалыг хүндэтгэхээр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд цугларчээ. Тэдний заримынх нь сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна. 

 
mpa.mn

З.Цэндээхорлоо: Миний аав Ж.Бэгз гэж лам хүн 1938 оны дөрөвдүгээр сард баригдаад, тэр оныхоо тавдугаар сарын 13-нд ялын дээд хэмжээ авсан. Би ах, дүүтэй байсан ч одоо цор ганцаараа үлдсэн. Аавыгаа цагаатгуулах гэж 15-16 жил хөөцөлдсөн. 

Хэдэн жилийн өмнө цагаатгалаа гэж нэг сая төгрөг өгсөн. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй л уулзмаар байна. Нас 93 хүрч байгаа би даанч явж чадахгүй юм. Би Ерөнхийлөгчтэй уулзвал орон байр л хүсмээр байна. Би одоо хүүхдүүдтэйгээ арван хэдүүлээ ганц өрөө байранд амьдардаг. Ганц өрөө байранд хэвтэх ч газар олдохгүй тун хэцүү амьдарч байна.  

 
mpa.mn

Б.Галт: Миний аав Ж.Батаа гэдэг хүнийг 1938 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэртээ байхад нь ногоон малгайтнууд хилс хэргийн улмаас баривчилсан. Аав маань 1905 онд төрсөн, 55 насалсан. Миний аав Монголын радиогийн анхны нэвтрүүлэгч хүн. 

Төр засаг хэлмэгдсэн хүмүүсээ дурсаж байгаад баяртай байдаг. Гэхдээ гадаад орнуудад хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдэд тусгай тэтгэмж олгодог. Тэтгэврээс нь гадна хангамж өгдөг гэсэн. Манайхан тэгдэггүй юм гэхэд хэлмэгдсэн улсын үр хүүхдэд ганц хоёр өрөө орон сууц өгчихдөг болоосой гэж хүсэх юм. 

 
mpa.mn

Н.Жамилаш: Миний өвөө Завхан аймгийн Казах хошууны дарга Хожомбет овогтой Донтай гэдэг хүн байсан. Шинжаанаас Монголд ирсэн Казахуудыг Ерөнхий сайд П.Гэндэн хүлээж аваад хошуун даргаар манай өвөөг томилсон юм билээ. Есөн жил хошууны даргаар ажиллаад, хотод хуралд ирэхэд нь баривчилж, хэлмэгдүүлсэн. Миний төрсөн эцэг, эх багш хүмүүс байсан. Тэд бас хэлмэгдсэн. Би энэ талаар өчнөөн ярьсан. Яриад яриад ямар ч хэрэг алга. Төр засаг хэлмэгдэгсдийн үр хүүхдийг хайхрахгүй байна.  

Миний төрсөн байшин Төмөр замын вокзалын хойд талын 23 дугаар байшин гэж одоо хүртэл бий. Би тэр байраа өмчлүүлж өгөөч гэдэг хүсэлт удаа дараа гаргаж байсан ч хүсэлтийг минь хүлээж аваагүй. Надад миний төрсөн байрыг өмчлүүлж өгөөч гэж л хүсмээр байна.     

x