Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны намрын хичээлийн улирлын оюутан сурагчдын тэтгэлэгт болон ивээн тэтгэх хөтөлбөрүүд

ikon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
 

Нэг. Зохион байгуулагч

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

“Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр


1. Хамрах хүрээ:

Монгол Улс дахь Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн их дээд сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй оюутнууд оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг оюутны 5%-аас хэтрэхгүй байна.

2. Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан оюутнуудын оноог харгалзан шилдэг оноо авсан нийт 20 оюутныг шалгаруулна.

3. Тэтгэлгийн хэмжээ:

1-р байр 1 оюутан, 6000 юань (татварын өмнөх)

2-р байр 7 оюутан, 5000 юань (татварын өмнөх)

3-р байр 12 оюутан, 3000 юань (татварын өмнөх)

Тэтгэлгийн болзол:

- Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ эхний аравт ордог.
- Хятад хэл соёлд сонирхолтой, хятад хэл соёлын үйл ажиллагаа тэмцээнд идэвхтэй оролцдог.

“Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр


1. Хамрах хүрээ:

Хятад хэлний хичээл заадаг улсын их дээд сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй ар гэрийн боломж тааруу оюутнууд оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг оюутны 5%-аас хэтрэхгүй байна, мөн хятад хэл заадаггүй улсын сургуулийн оюутан сургуулиасаа тодорхойлолт болон ар гэрийн боломж таарууг батлах бичгийг авч хувиараа бүртгүүлж болно.

2. Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан оюутнуудын оноог харгалзан шилдэг оноо авсан нийт 20 оюутныг шалгаруулна.

3. Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 3000 юань (татварын өмнөх)

4. Тэтгэлгийн болзол:

- Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг.
- Ар гэрийн боломж тааруу, өрхийн орлого доогуурт тооцогддог.

“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр


1. Хамрах хүрээ:

Монгол Улс дахь Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцдаг Монгол Улсын иргэншилтэй сурагчид оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг сурагчдын 5%-аас хэтрэхгүй байна.

2. Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан сурагчдын оноог харгалзан шилдэг оноо авсан нийт 30 сурагчийг шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/ байна.

3. Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 3000 юань (татварын өмнөх).

4. Тэтгэлгийн болзол:

- Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ эхний аравт ордог.
- Хятад хэл соёлд сонирхолтой, хятад хэл соёлын үйл ажиллагаа тэмцээнд идэвхтэй оролцдог.

“Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр


1. Хамрах хүрээ:

Хятад хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг Монгол Улсын иргэншилтэй ар гэрийн боломж тааруу сурагчид оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг сурагчдын 5%-аас хэтрэхгүй байна, мөн хятад хэл заадаггүй улсын сургуулийн сурагч тухайн сургуульдаа суралцдаг гэсэн тодорхойлолт болон ар гэрийн боломж таарууг батлах бичгийг сургуулиасаа авч хувиараа бүртгүүлж болно.

2. Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан сурагчдын оноог харгалзан нийт шилдэг оноо авсан 45 сурагчийг шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 15 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 15 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 15 /10-12-р анги/ байна.

3. Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 2000 юань (татварын өмнөх).

4. Тэтгэлгийн болзол:

- Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр жагсдаг.
- Ар гэрийн боломж тааруу, өрхийн орлого доогуурт тооцогддог.

Нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөр


1. Хамрах хүрээ:

Хятад хэлний хичээл заадаг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ар гэрийн боломж тааруу Монгол Улсын иргэншилтэй сурагчид оролцох боломжтой бөгөөд сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо тус сургуульд хятад хэл сурдаг сурагчдын 5%-аас хэтрэхгүй байх, мөн хятад хэл заадаггүй улсын сургуулийн сурагч тухайн сургуульдаа суралцдаг гэсэн тодорхойлолт болон ар гэрийн боломж таарууг батлах бичгийг сургуулиасаа авч хувиараа бүртгүүлж болно.

2. Тэтгэлгийн тоо:

Монгол Улс даяар сонгон шалгаруулалт зохион байгуулан, босго оноо (60 оноо) давсан сурагчдын оноог харгалзан нийт шилдэг оноо авсан 20 сурагчийг шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 5 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 5 /10-12-р анги/ байна.

3. Тэтгэлгийн хэмжээ:

Тус бүр 1000 юань (татварын өмнөх)

4. Тэтгэлгийн болзол:

- Сурлагын дүн сайн.
- Ар гэрийн боломж тааруу.

Дөрөв. Сонгон шалгаруулах арга

1. МУИС-ийн Күнзийн Институтээс шалгалтын нэгдсэн материалыг бэлтгэн зохион байгуулах ба сонгогдсон нэрсийг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас баталгаажуулна.

2. Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас Монгол Улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тэтгэлэгт хөтөлбөр, ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт сонгогдон хамрагдах болсон нэрсийг зарлана.

Тав. Хугацаа

1. Бүртгэлийн хугацаа: 2018 оны 9-р сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн 18 цаг хүртэл. Заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд бүртгэхгүй болно.

2. Мандат олгох хугацаа болон хаяг: Улаанбаатар хот дахь шалгалтын байранд ирэх оюутан сурагчид: 2018 оны 9-р сарын 17-ноос 18-ны өдөр хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа МУИС-ийн хичээлийн 2-р байрны 130 тоотод ирж мандатаа авна.
Дархан хот дахь шалгалтын байранд ирэх сурагчид (зөвхөн ЕБС-ийн сурагчдад хамааралтай): 2018 оны 9-р сарын 23-ны өдөр (шалгалт болох өдөр) хүчин төгөлдөр бүхий бичиг баримттайгаа Дарханы Цайхун сургууль дээр ирж мандатаа авна.

3. Шалгалтын хугацаа: 2018 оны 9-р сарын 23-ны өдөр (Ням гарагт) 14:00-16:30

4. Шалгалт авах газар №1: МУИС-ийн хичээлийн 2-р байр, Шалгалт авах газар №2 (зөвхөн ЕБС-ийн сурагчдад хамааралтай): Дарханы Цайхун сургууль

5. Шалгалтын дүнг зарлах өдөр одоохондоо тогтоогдоогүй: сангийн вебсайт, сангийн FACEBOOK, Күнзийн институтийн вебсайтаас харна уу.

Зургаа. Бүртгэл

1. Хятад хэлний хичээл заадаг сургуулиуд: нэгдсэн журмаар оролцох оюутнуудын нэрсийг бүртгүүлнэ. Сургуулиуд 2018 оны 9-р сарын 13-ны өдрийн 18 цагаас өмнө оролцох оюутан сурагчдын нэрсийн жагсаалт, бичиг баримт (иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ), суралцаж буй тодорхойлолт, сургуулиас тодорхойлсон захидал (тамгатай), ар гэрийн боломж таарууг баталсан бичиг (ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт бүртгүүлж байгаа оюутан сурагчдад тухайн сургуулиас гаргаж өгөх) зэргийг сканердан pdf хэлбэрт шилжүүлж, шалгалтад оролцох оюутан сурагчдын мэдээллийг http://chn-mng-fdn.org/zlzq хаягаас урьдчилан татаж авсан EXCEL хүснэгт рүү оруулж, хамтад нь cul_edu_boc@163.com цахим хаяг руу явуулна.

2. Хятад хэлний хичээл заадаггүй сургуулиуд: оюутан сурагчид хувиараа бүртгүүлнэ. 2018 оны 9-р сарын 13-ны өдрийн 18 цагаас өмнө бичиг баримтын хуулбар, тухайн сургуульд суралцаж буй тодорхойлолт, сургуулиасаа авсан ар гэрийн боломж таарууг баталсан бичиг, http://chn-mng-fdn.org/zlzq хаягаас урьдчилан татаж авч бөглөсөн EXCEL хүснэгтийн хамт cul_edu_boc@163.com цахим хаяг руу явуулна.

Цахимаар материалаа явуулах боломжгүй сурагчид (зөвхөн ивээн тэтгэх хөтөлбөр болон нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт хувиараа бүртгүүлж байгаа сурагчдад хамааралтай) бүрдүүлсэн материалаа цаасан хэлбэрээр Күнзийн Институт рүү шуудангаар эсвэл өөрийн биеэр хүргэж өгч болно. Материал хүлээж авах хугацаа 2018 оны 9 сарын 13-ны өдрийн 18:00 цаг хүртэл.

Холбоо барих: Кан Ли 99962431, Заяа 99239244, Цэрэн 95566681

Долоо. Бусад шаардлага:

1. Сургуулиуд өөрсдийн оюутан сурагчдын шалгалтад оролцох болзлыг хангаж буй эсэхийг баттай шалгана уу, худал мэдээлэл өгсөн тохиолдол илэрвэл тухайн сургуулийн цаашдын хөтөлбөрт оролцох эрхийг хасна.

2. Хүснэгтийг зохих журмын дагуу бөглөөгүй, заасан цахим хаяг руу материалаа илгээгээгүй, бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн зэрэг тохиолдолд бүртгэлийг хүчингүйд тооцно.

3. Нэн ядуу өрхийн сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдах болсон сурагчдын ар гэрийн байдлыг сангийн сайн дурын ажилчид очиж судлах бөгөөд худал мэдээлэл өгсөн болохыг мэдвэл тэтгэлэг авах эрхийг цуцална.

Найм. Энэхүү арга хэмжээнд Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан тайлбар хийх эрхтэй болно.

 

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан
Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар
МУИС-ийн Күнзийн Институт
2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.