Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн автобусууд Богд уулын замаар явна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто замын түгжрэлийн нөхцөл байдал, зам гүүрийн засвар бүтээн байгуулалттай холбоотой хаагдсан замын ажил болон хэрхэн зохицуулалт хийх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд НАЗХГ, ЗЦА, НТГ-ынхан оролцож байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/994658777372970/
Нисэх явах иргэд 1-2 цагийн өмнө гарахыг анхааруулж байна

Баянзүрхийн товчооны орчимд 4-5 км газарт түгжрэл үүсдэг байдлыг цэгцлэх үүднээс тус замыг өргөтгөх, шинэчлэх ажил эхлээд явж байгаа. Тодруулбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд гарсан нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучих бөгөөд товчооны уулзвар хэсгийн эргэлтийг дөрвөн эгнээ болгон засах ажил эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг есдүгээр сарын 11-21 буюу маргаашнаас эхлэн 10 хоног хаах юм. Мөн Богд уулын замаас Туулын гүүр буюу Баянзүрхийн товчооноос Богд уулын зам руу эргэх хэсгийг дөрвөн эгнээ болгохтой холбоотой тус замыг гурав хоног хаана. 

 
 
 
 
 

Замыг хаах хугацаанд түр замыг Баянзүрхийн товчооны наагуур гүүрэн доогуур далангаар эргээд төмөр замын фрезерийн хойд замаар зорчуулахаар төлөвлөсөн. Энэ хэсэгт Замын цагдаа нар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулна. 

Нийтийн тээврийн хувьд богино эргэлтээр явах нь. Тухайлбал, нийтийн тээврийн автобусууд Богд уулын замаар яваад товчооны наад хэсэгт зогсоно. Налайхаас ирэх тээврийн хэрэгсэл ч мөн Баянзүрхийн товчоо хүртэл явах нь. Харин иргэд энэ хоорондох 20 метр газарт алхаж, автобусандаа дамжин сууж болох юм байна. 

Зүүн чиглэлийн орон нутгийн тээврийн хэрэгслүүдийн хувьд Чойрын замын төгсгөлөөс Төмөр замын 4 дүгээр зөрлөгөөр дайран Төв аймгийн замаар хотын төв рүү орох юм байна. Энэ хэсгүүдэд замын цагдаа нар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулах юм байна. 

Яармагийн гүүрний хувьд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хугацааг шахах үүднээс техник хэрэгсэл, ажилчдын тоог нэмжээ. Тус гүүрний замыг есдүгээр сарын 15-наас хэсэгчлэн хаах юм байна. Өөрөөр хэлбэл, гүүрний урд хэсгийг хаах үеэр хойд хэсгээр нь хөдөлгөөнийг нэвтрүүлэх бол хойд хэсгийн засварыг хийх үеэр урд хэсгээр зорчуулах нь. Тиймээс энэ хэсгийн замд түгжрэл үүсэх магадлал өндөртэй тул нисэх онгоцны буудал явах иргэд 1-2 цагийн өмнө гарахыг зөвлөж байна. Мөн гүүрийн хөдөлгөөнийг бүрэн хаахгүй болохыг НАЗХГ-ын дэд дарга НАЗХГ-ын дэд дарга Б.Индра тайлбарлалаа.