Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө

ikon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN

Багшийн хөгжлийн ордны 202 тоотод

09:40 минутаас Жайкагийн санхүүжилтээр 2018-2022 онд МУБИС болон Токиогийн Технологийн сургуультай хамтран хэрэгжүүлэх "Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь" төслийн үндэсний хэмжээний сургалтын нээлт болно.

Монголын Үндэсний музейд

10:00 цагаас Тал нутгийн соёл, шашны харилцаа ба бичгийн дурсгалууд "Монгол-Япон хамтарсан бичээс" төсөл 22 жилийн үр дүнгээс үзэсгэлэнгийн нээлт болно.

Мишээл экспогийн уулзварт байрлах IBIS STYLES зочид буудалд

10:00-18:00 цагийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааны менежмент, арга хэлбэрийн ойлголтыг нэгтгэх зорилгоор “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” сэдэвт семинар болно.  

11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр" арга хэмжээ дэлхийн улс орнуудад зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт олон жил хуримтлагдсан хур болон үүсмэл хогийн цэгүүд, Сэлбэ, Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сарын 15-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. энэ талаар УБЗАА-ны хэвлэлийн хурал хийнэ.

Хэлмэгдэгсдийн хөшөөнд

11:00 цагаас Их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ой, цагаатгалын тухай хуулийн 20 жилийн ойг угтан Цаазлагдсан хэлмэгдүүлэгчдийн хүүхдүүд хэвлэлийн бага хурал болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагаас "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр" арга хэмжээ дэлхийн улс орнуудад зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт олон жил хуримтлагдсан хур болон үүсмэл хогийн цэгүүд, Сэлбэ, Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сарын 15-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ талаар УБЗАА-ны хэвлэлийн хурал хийнэ.

СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуульд

11:00 цагаас Сэтгүүлч Д.Амбасэлмаа гуайн амьдрал, уран бүтээлийн түүхээр бичигдсэн “Өөрөөс эхлэх амьдрал” номын нээлт болно.

Гандантэгчэнлин хийдийн Идгаачринзинлин дацанд

11:30 минутаас Улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, иргэд сүсэгтнүүдийн хойтын буянд зориулсан уламжлалт хурал номын зан үйл, Оройн ерөөл хурна. Үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, Цагаатгалын улсын комиссын дарга Я.Санжмятав, Цагаатгалын улсын комиссын нарийн бичгийн дарга П. Нарандалай, Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан, Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэй хүндэт зочид оролцоно.

Хэлмэгдэгсдийн хөшөөнд

11:40 минутаас Ерөнхийлөгч Х.Баттулга цэцэг өргөнө.

Сүхбаатарын талбайд

12:00 цагаас Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан,суулт зохион байгуулна.

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

14:00 цагаас Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгийн нэг болох "Дэлхийд тархсан монгол өв" төслийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г. Ганбаяр нар оролцоно.