Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

П.Орхоны алтан медаль хураагдсанаар Вьетнам улсын медалийн эрэмбэ ахихаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол улсаас Азийн Наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ийн төрөлд түрүүлсэн П.Орхон сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож алтан медалиа хураалгахаар болсон.

Ингэснээр энэ удаагийн Азийн спортын наадмаас авсан Монголын тамирчдын алтан медалийн тоо нэгээр хорогдож, оролцогч улс орнуудын дотор медалийн эрэмбэ буурахаар болж байна.

Манай тамирчид нийт 25 медаль зүүсний үр дүнд оролцогч орнуудын дотор Монгол улс 16 дугаар байрт жагсаж байсан юм. Харин Орхоны медаль хураагдсанаар 17 дугаар байр руу доошилж, Вьетнам улстай эрэмбэ солигдохоор болжээ.

Энэ тухай Вьетнамын зарим хэвлэлд мэдээлсэн байна. Вьетнам мөнгө, хүрэл медалийн тоогоор Монголоос илүү байсан ч алтан медалийн тоо нэгээр дутуу байсан юм.

Харин одоо нэг алтан медаль хураагдсанаар хоёр улс адилхан 4, 4 алтан медальтай болж, Вьетнам нэг байр ахихаар болж байна.