Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хоккайдогийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 16 хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Саяхан газар хөдөлсөн Хоккайдо аралд аврах албаны ажилчид, машин техник, үнэрч нохойнууд хөрсний нурангинд дарагдсан иргэдийг аврахаар тасралтгүй ажиллаж байгаа ч нэмж амьд хүн олдох магадлал улам буурсныг мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар амиа алдагсдын тоо 16 хүрч, 26 хүн сураггүй хэвээр байна.

Лхагва гарагаас Пүрэв гарагт шилжих шөнө тохиосон 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хоккайдо арлын Ацума тосгоны олон сууцнууд уулнаас нурсан хөрсөнд дарагдаад байгаа юм.

Мөн тус арлын 1.6 сая айл өрх цахилгаангүй хэвээр байна. Нийт цахилгаангүй болсон өрхүүдийн 40 хувь буюу 1.4 сая өрхийн цахилгаан хангамжийг сэргээсэн бол үлдсэн хэсгийн тасалдлыг долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгааг Хоккайдо Электрик компани мэдээлжээ.

Аврах, сэргээн босгох ажилд оролцуулахаар Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний 22,000 алба хаагчийг дайчлаад байна.

Японы стандарт хэмжүүрээр хамгийн хүчтэйд тооцогдох газар хөдлөлтийн дараа Хоккайдогийн төв Саппоро хотод мөн зарим барилгад нуралт, эвдрэл үүсжээ.

Гэхдээ Хоккайдо нь хүн амын нягтрал бага нутаг учраас эбэ удаагийн гамшиг харьцангуй хохирол багатайд тооцогдож байна.

Японы арлууд нь Номхон далайг тойрсон “Галт цагираг” гэгддэг галт уулс, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог юм.

 

Эх сурвалж: AFP