Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгал төлөгч шилдэг компаниудыг Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Мобиком тэргүүлжээ

Б.Дөлгөөн
2018 оны 9 сарын 7
iKon.MN

НДЕГ-аас шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, хүндэтгэл үзүүлжээ.  Шилдэг ажил олгогчоор Эрдэнэт үйлдвэр, Энержи ресурс, Мобиком, ХААН банк, "Чингис хаан" олон улсын нисэх буудал, Ус сувгийн удирдах газар зэрэг 15 компани шалгарсан байна. 

Энэхүү компаниуд нь нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж, хамгийн их шимтгэл төлөн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 43,000 ажил олгогчид дотроос шилдгээр нэрлэгдсэн эдгээр 15 байгууллагуудын тугийг жилийн турш НДЕГ-ын өмнө мандуулан алдаршуулах аж.