2021/03/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.71₮
B30
УЛААНБААТАР
|
-15°
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-11°
19:00
S29
-4°
20:00
S29
-5°
21:00
S26
-5°
22:00
S26
-5°
23:00
S26
-5°
00:00
S26
-5°
01:00
S26
-5°
02:00
S26
-6°
03:00
S26
-5°
04:00
S29
-6°
05:00
S26
-6°
06:00
S26
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биткойны үнэ Иранд $26,000 хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг

Иран улсын засгийн газар крипто валютыг олборлох үйл ажиллагааг хууль ёсны болгосон мэдээ биткойны үнэ ханшийг огцом өсгөжээ.

Дээрх мэдээллийн дараа Иранчууд дотоодын зах зээл дээр их хэмжээний крипто валют худалдан авч эхэлсэн тул үнэ нь нэг өдрийн дотор даруй $26,000 болж өссөн байна.

Энэ нь дэлхийн зах зээлийн үнэ ханшаас ойролцоогоор дөрөв дахин өндөр гэсэн үг юм.

АНУ-ын эдийн засгийн хоригт орсон Ираны үндэсний валютын ханш хурдацтай унаж байгаа нь үүнд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эдийн засгийн хямрал, засгийн газрын шийдвэр хоёр хосолсноор дотоод зах зээлийн ханшийг ийнхүү хөөрөгдсөн ажээ.

Өөрөөр хэлбэл Ираны үндэсний валют риалын ханш биткойны ханшаас илүү муудаж байгаа гэсэн үг. Тиймээс иргэд бэлэн мөнгөө крипто болгон хадгалсан нь ашигтай байгаа аж.

Мөн саяхан Иран улс Венесуэлийн нэгэн адил өөрийн үндэсний крипто валют гаргах тухай мэдээлэл тарсан юм. Мэдээж Иранд өрнөж буй үзэгдэл дэлхийн крипто зах зээлд нөлөөлөхгүй.

Хэрвээ засгийн газрууд дэмжвэл, ядаж хатуу бодлого барихгүй бол крипто валютын үнэ ханш хэрхэн өсөх боломжтойг дээрх үйл явдал тод харуулж байна.

 

Эх сурвалж: The Next Web

 

x