Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд 10, хөдөө орон нутагт дөрвөн ЦЭЦЭРЛЭГИЙН багш нар ажил хаялт зарлажээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цалин хөлсөө нэмэгдүүлэхийн төлөөх ажил хаялтад цэцэрлэгийн багш нар өнөөдрөөс эхлэн нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох шийдвэрт хүрсэн талаар Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээлээд байсан юм.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 цэцэрлэг, хөдөө орон нутагт дөрвөн цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцож буйгаа мэдэгджээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 61, 122, 199-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 88-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 130, 135, 143, 225-р цэцэрлэг мөн Хан-Уул дүүргийн 44,121-р цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцож байгаа аж. 

Харин хөдөө орон нутагт Дорноговь, Завхан, Сэлэнгэ аймгийн цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн байна.