Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын жүжигчин Н.Сувдаар ахлуулсан баг Баянхонгор аймагт ажиллаж байна

ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улсын Драмын Эрдмийн Театр 2018 оны намар цагийн аялан тоглолтоо БАЯНХОНГОР ӨВӨРХАНГАЙ аймгуудад зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 3-наас эхлэн МУАЖ, ТС Н.Сувдаар ахлуулсан менежментийн баг Баянхонгор аймагт ажиллаж байна.

Баянхонгор аймагт 9 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын тайзнаа уран бүтээлүүдээ тоглох эхлэх юм.

 
 

Тус менежментийн багт УДЭТеатрын жүжигчин МУГЖ, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, маркетинг төлөвлөлтийн албаны менежер СТА Б.Гэрэл, СТА жүжигчин А.Чингүн, кассны нярав Б.Ариунзул, жолооч А.Амарсанаа нар ажиллаж байна гэж УДЭТ-аас мэдээллээ.