Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Наранхүү: “Солонго” сэтгүүл Монгол, Хятад орны нөхөрлөлийн гүүр болон ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ӨМӨЗО-ны Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ой өчигдөр тохиолоо. 

Ойг угтсан арга хэмжээний хүрээнд өчигдөр Блю Скай зочид буудалд тус сэтгүүлийн уншигчдын уулзалт, "Солонго" хэвлэл мэдээллийн III форумыг зохион байгуулсан юм.

 

Форумыг нээж ӨМӨЗО-ны Өдрийн сонины дэд ерөнхий редактор Уртнаст хэлсэн үгэндээ “"Солонго” сэтгүүл нь уламжлалт мэдээллийн хэрэгслээс орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд болон хөгжиж олон хэлбэр агуулга, эх сурвалжтайгаар мэдээллийг хүргэж ирсэн. 

Хятад, Монгол хоёр улсын засгийн газрын анхаарал, дэмжлэгийн дор хэвлэл мэдээллийн салбарын харилцаа гүнзгийрч боловсон хүчнээ сурталчлах, солилцоо, хамтарсан сургалтын арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжиж байна” гээд Түүнчлэн хоёр улсын харилцаа ч сайжирсаар байгааг онцлов.

Гадаад харилцаа, эдийн засаг, ард түмний зан заншил, аж амьдрал, соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зэрэгт нийтлэлийн бодлогоо чиглүүлж ирсэн Солонго сэтгүүлийн уншигчдын хүсэлтээр “Солонго мэдээллийн төв”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрыг 2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо байгуулж, түүний дэргэд “Солонго” сэтгүүлийн редакцыг байгуулсан юм.

Л.Наранхүү: Сэтгүүлийнхээ 25 жилийн ойг уншигчидтайгаа тэмдэглэж байгаадаа баяртай байна

 

Сэтгүүлийн цар хүрээ улам бүр өргөжин тэлж өдгөө Солонго сонин, Solongonews.mn, Solongoru.mn сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэглүүрүүд болж үйл ажиллагаагаа явуулж байна.

“Солонго” мэдээллийн төвийн захирал Л.Наранхүү ““Солонго” сэтгүүлийнхээ 25 жилийн ойг уншигчидтайгаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.  

Сэтгүүлч маань Монгол, Хятад орны нөхөрлөлийн гүүр болон ажиллаж байна. Удаан жилийн үнэн сэтгэлтэй энэхүү сэтгүүл гэдгийг форумд оролцсон зочид төлөөлөгчдийн үгээс сонслоо. Бидний ямагт баримталдаг зарчим бол уншигчид юу хүсэж байна вэ гэдэг. Мөн сэтгүүлийн байр суурь бодол баримтлалыг авч явах нь хамгийн нэн тэргүүний чухал зүйлийн нэг. 

Тиймээс ийм арга хэмжээг жил бүр зохион байгуулах, харилцан дасах, өөрсдийгөө таниулах, гэх мэт зүйлийг эрхэм зорилгоо болгож байна. Өнөөдөр та бүгдийг бидний 25 жилийн ойн баярт хүрэлцэн ирж бидэнтэй баяр жаргалыг маань хуваалцаж буйд гүнээ талархаж байна.

Форумыг угтаж  “Солонго мэдээллийн төв”-өөс “Миний мэдэх хоёр хөрш” зохион бичлэгийн уралдааныг зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлажээ.

 

Тус уралдааны Монгол бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн нэгдүгээр байрт 14 дүгээр сургуулийн сурагч Т.Хишигдэлгэр, хоёрдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч Э.Жавхлан, Э.Уянга, гуравдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч А.Энхтуул, С.Дарьсүрэн, Т.Халиун нар тус тус шалгарсан байна.

Харин Хятад бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн төрөлд нэгдүгээр байрт Энхжин, хоёрдугаар байрт Ля Жа Шин, Жан Мишээл, гуравдугаар байрт Мин Солонго, Мон Шан, Жү Юн Шу нар тус тус шалгарч шагналаа гардан авсан юм.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг форумд ӨМӨЗО-ны “Солонго хэвлэл мэдээллийн төв”-ийн дарга Л.Наранхүү, нийтлэлч Б.Галаарид, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны дэд ерөнхий редактор Уртнаст нар оролцож уншигчид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, сэтгүүлийн чанарыг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.