Зайсан Хилл цогцолборт
09:00 цагт Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт “GWTS-2018” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Чуулга уулзалтаар ЦАХИН ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛЖИЛТ сэдвийн хүрээнд “Монгол улс дахь боломжууд”, “АСЕАН-Монгол-Төв Ази”, “Дижитал эдийн засаг - Экосистем”, “Инноваци - Энтрэпренёршип”, “Санхүүгийн Ирээдүй”, “Бүтээлч Үйлдвэрлэл”, “Глобал Эдийн Засаг дахь Эмэгтэйчүүд” гэсэн 7 хэлэлцүүлэг дор чуулна.
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд
09:00 цагт “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус форум энэ оноос эхлэн Ардчилал, Сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон Улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Улс төрийн санхүүжилт: Ёс зүй, оролцоо, хариуцлага” төслийг хэрэгжүүлж байна.
"Шангри Ла" зочид буудалд
09:00 цагт "Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно. 25-30 орны 600 гаруй төлөөлөл оролцоно.
“Holiday Inn” зочид буудлын 1-р давхрын хэвлэлийн танхимд
10:30 цагт Азийн бүс нутгийн тогтвортой хөгжлийн чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Хуралд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Ундраа, АНДЭЗНК-н Зүүн, Зүүн-Хойд Азийн газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Сангмин Нам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, Биата Транкман нар оролцоно.
ШУА-ийн байрны 303 тоотод
11:00 цагт Монгол улсын Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс , ОХУ, БНХАУ, Япон улсын 50 шахам судлаачид оролцоно.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Татвараас зайлсхийх явдлын эсрэг олон улсын татварын чуулга уулзалт болох гэж буй талаар мэдээлэл хийнэ. Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо (АОТСА)-ны Олон улсын татварын чуулган “АОТСА 2018” энэ жил “Татварын глобалчлал Монголд” уриан дор Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Чуулган энэ сарын 12-14-нд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд болно.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт
14:00 цагт Facebook компаний удирдирдлагууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай уулзалт хийнэ. Уулзалтаар Нийгмийн сүлжээний аюулгүй байдал, бодлого зохицуулалтын асуудлаар ярилцана.