Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Унд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн захидлыг гардуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өөрийн бие төлөөлөгчийг Хойд Солонгосын нийслэл рүү илгээсэн юм.

Пёньянд нэг өдрийн айлчлал хийсэн элч нар орой нь Сөүлд буцаж иржээ. Хөх ордноос тараасан гэрэл зураг дээр элч нарын ахлагч Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүй Байдлын Газрын дарга Чун Юй Ён Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дотно байдлаар ярилцаж байгааг харуулсан байна.

 

Элч нар хоёр Солонгосын удирдагчдын гурав дахь уулзалтын төлөвлөгөө, Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хураах үйл явцыг түргэсгэх талаар ярилцсан гэгдэж байгаа. Уулзалтын үр дүнг өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын засгийн газар зарлахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Yonhap News