Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар сэрүүсч хононо!

ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр усархаг бороо орж, ихэнх нутгаар сэрүүсч хонохыг анхааруулж байна.

2018 оны 9 дүгээр сарын 6-ны 20:00 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас,  уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар хур тунадас, өдөртөө Сүхбаатарын өмнөд хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 10-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Монгол-Алтай уулархаг нутгаар -6 хэмийн хүйтэн хонов

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр 0,0-31,0 мм бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 31 мм, Чандмань-Өндөрт 20,0мм, Булганы Орхонд 30 мм, Сайханд 28 мм, Гурванбулагт 19 мм, Төв аймгийн Угтаалд 27 мм, Алтанбулагт 20 мм бороо орсон байна.

Нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө сэрүүсч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+12  градус,  Алтайн өвөр говь болон, говийн бүс нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус байв. 

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -6...+1 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +4...+11 градус хонов.