Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сузуки Хятадыг орхиж, Энэтхэгт төвлөрөхөөр болсны дараа хувьцааны ханш нь өслөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы автомашин үйлдвэрлэгч Сузуки Мотор корпораци Хятадын зах зээлээс гарч, Энэтхэг дэх бизнестээ төвлөрч ажиллахаар болсноо зарласны дараа хувьцааны үнэ нь өссөн байна.

Бага оврын автомашин үйлдвэрлэдэг Сузукигийн бүтээгдэхүүнүүд хэрэгцээ нь өсөн нэмэгдэж, том, тансаг, хүчтэй автомашин сонирхох болсон Хятадын зах зээлийн шаардлагад нийцэхгүй болсон юм.

Харин тус компанийн зах зээлд эзлэх хувь хэмжээ, байр суурь Энэтхэгт маш сайн байгаа. Хятадаас гарсныхаа дараа Сузуки 2030 он гэхэд жилд 5 сая автомашин буюу одоогийнхоо борлуулдгаас гурав дахин олон машин Энэтхэгт зардаг болох төлөвлөгөөтэй байна.

Сузукигийн мэдэгдлийн дараа Токиогийн хөрөнгийн зах дээр хувьцааны ханш нь 1.7 хувиар нэмэгджээ. Тэд Хятад дахь үйлдвэрээ зогсоож, Чанан Сузуки компани дахь 50 хувийн эзэмшлээ Чончинь Чанан Автомобил компанид шилжүүлэхээр болсноо өчигдөр зарласан юм.

Чанан Сузуки компани өнгөрсөн онд Хятадын авто зах зээлийн дөнгөж 0.4 хувийг эзэлж байжээ. Харьцуулбал Энэтхэг дэх Сузукигийн салбар Марути Сузуки нь тус улсын зах зээлд зарагдаж байгаа хоёр машин тутмын нэгийг эзэмшдэг юм.

 

Эх сурвалж: Bloomberg