Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр зам барих ажлыг ирэх хавар эхлүүлэхээр боллоо

ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлж, зам барилгын ажлыг эхлүүлэх явцыг эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгалаа.

Бэлтгэл ажлыг өвлийн улиралд хангаж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов.

Зам баригдах газрыг бүрэн чөлөөлж дууссан, барилгын ажлын гүйцэтгэгчээр санал ирүүлсэн таван компаниас Синохайдро компанийг сонгон шалгаруулаад байгаа аж.