Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Жэби хар салхинд нэрвэгдсэн Япон орон

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Жэби нэртэй далайн хар салхи Японы баруун эргийг дайран өнгөрсөн нь сүүлийн 25 жилийн хугацаанд тохиолдоогүй хүчтэй шуурганд тооцогдож байна.

Сүүлийн байдлаар амиа алдагсдын тоо 10 хүрээд байгаа бол гэмтэж бэртсэн хүний тоо 200 даваад байгаа юм. Хар салхины улмаас арал дээр орших Кансай олон улсын нисэх буудалд хүрдэг гүүрийг салхинд туугдсан хөлөг онгоц мөргөн эвдэж, эх газраас тасалжээ. Үүний улмаас 5,000 орчим хүн нисэх буудалд гацаад байсныг усан замаар тээвэрлэн ойролцоох Кобэ боомтод хүргэсэн байна. Кансай нисэх буудал бүхэлдээ усанд автсан учраас бүх нислэгийг нь зогсоогоод байгаа юм.

Хүчтэй салхи, аадар борооны улмаас нэг сая гаруй өрх айл цахилгаангүй болоод байна. Жэби хар салхины учруулсан хохирлыг дараах гэрэл зурагнуудаас харж болох юм.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Independent