Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Берлинд болж буй дэлхийн Инновацийн үзэсгэлэнд LG өөрийн технологийн шинэхэн нээлтүүд болон хөгжүүлж буй бүтээгдэхүүнээ танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 5
Сурталчилгаа

LG Electronics-ийн бүтээгдэхүүнүүд нь аль хэдийнээ Европын Дүрс болон Дууны Нийгэмлэг EISA-д үнэлэгдсэн бөгөөд хиймэл оюун ухаан ThinQ-тай LG OLED зурагт нь 2018-2019 оны дээд ангиллын зурагт гэж нэрлэгдээд байна. Ингэснээр LG OLED зурагт нь бусад зурагт, зурагтын зах зээлд дараалсан долоон удаагийн ялалтыг байгуулаад байгаа билээ. ThinQ технологи дээр суурилсан LG SUPER UHD зурагт нь LCD зурагтын төрөлд 2018-2019 оны хамгийн өндөр чанарын дүрслэлтэй хиймэл оюун ухаантай зурагтаар шалгараад байна. Natural Language Processing (NLP) буюу хамгийн сүүлийн үеийн дуу хоолой танигч технологийг зурагтад суулгаснаар LG-ийн бүтээгдэхүүн илүү ухаалгаар дуу, хоолойг таньж, өгсөн үүргийг ямар ч алдаагүй, төвөггүй биелүүлэх боломжтой болсон юм.

 

IFA 2018 үзэсгэлэнгийн LG-ийн хэсэгт зочилогсод дэлхийн өнцөг булан бүрийн байгалийн гайхамшгийг тольдон харуулах LG OLED хавцлын гайхалтай суурилуулалтыг үзэж, сонирхох боломжтой юм. Колумбын мөсөн гол, Игуасу хүрхрээ, Антилопэ хавцал, Улаан модот үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Халеакала галт уул зэрэг байгалийн давтагдашгүй таван гайхамшгийг 258 хүнхэр болон хотгор LG OLED хавтангаас бүрдэх дэлгэцээр дамжуулан маш өндөр нарийвчлалтайгаар үзэх болно.  

 

IFA 2018 үзэсгэлэнд UltraGear™ шинэ загварын монитор танилцуулснаар LG Electronics тоглоомын технологийн төрөлд тэргүүлэгч гэдгээ дахин нотлон харууллаа. 34GK950G загварын UltraGear монитор нь DCI-P3 98%-ийн бодит өнгөний ялгарлыг үзүүлэх Nano IPS технологитой болсон тул бусадтай харьцуулшгүй дүрсний чанартай, илүү хүчирхэг болсон юм. Мөн энэхүү дэлгэц нь RGB өнгийг 135 хувийн нарийвчлалтайгаар танд хүргэнэ. NVIDIA G-SyncTM график технологийн тусламжтай UltraGear 34GK950G монитор нь хөдөлгөөнийг ямар нэгэн гацалтгүй, илүү хурдтай жигд дамжуулах болно. Мөн 120Ггц-ийн хурдан дамжуулалтаар үйл хөдлөл, хөдөлгөөн илүү хурдтай байх болно. Өргөн өнцгөөр аль ч талаас харах боломжтой ба илүү нимгэн хүрээтэй тул олон мониторыг зэрэг залгаж болно. Тоглоом тоглоход зориулж 6 өнгийн ялгаруулалттай тул илүү бодит мэдрэмжийг хэрэглэгч танд өгөх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.