Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Ив Роше" группийн Ерөнхийлөгч Брис Роше Монгол Улсад айлчлан ирлээ

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын "Ив Роше" групп Дэлхийн 100 гаруй оронд, 2,000 гаруй нэрийн дэлгүүртэй, нийт 15,000 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Роше групп нь Франц Улсын Ля Гасий-д өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг "Органик  тариалангийн талбай"-тай ба тус ургамлын талбайд бүтээгдэхүүнд хэрэглэгдэх бүхий л ургамлыг тарьж, гоо сайхны эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэл үйлдвэрлэлийг явуулдаг байна.

Францын алдарт Ив Роше брэнд нь ургамлын гоо сайхны зах зээлд тэргүүлэгч, анхдагч юм. Брэндийн үүсгэн байгуулагч ноён Ив Роше анх 1959 онд ургамлаас гоо сайхны бүтээгдэхүүн бүтээж, бүх насны эмэгтэйчүүдэд ургамлын чанартай, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгосон түүхтэй.

Монгол Улсад "Наран Бьюти Уорлд" ХХК нь 1996 оны 12 дугаар сарын 17-нд анх Ив Роше брендийн албан ёсны дэлгүүр, салоныг нээснээр манай улсын эмэгтэйчүүдийн дунд аль хэдийнээ танил болсон билээ. 

Ив Роше брэнд нь Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй 22 жилийг тохиолдуулан энэ сарын өнгөрөгч тавны өдөр "Органик тариалангийн талбайгаас таны арьсанд" өдөрлөгийг Улсын Их дэлгүүрийн баруун талд байрлах Ив Роше салбарт зохион байгуулж өнгөрлөө. 

Энэ жилийн ойг тохиолдуулан Роше Группын ерөнхийлөгч Брис Роше, ерөнхий нарийн бичгийн дарга Жон Мишел Гариг, Группын Бизнес хөгжил болон Цахим сүлжээний борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Макс Сапорта, Роше Группын ерөнхийлөгчийн гүйцэтгэх туслах Эмануэль Лөтелеэ, Ив Роше брэндийн Ази бүсийг хариуцсан захирал Жил Беру, Ази бүс хариуцсан менежер Оливе Талот мөн Франц улсын Элчин зөвлөх Никола Лакот, Эдийн засгийн хэлтсийн дарга Анни Биро нар Монголд ирж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй салбар дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байх үеэр уулзаж, товч ярилцлаа.

 

Брис Роше" Ив Роше брэнд Монгол Улсад нээгдэж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна. Тэртээ 22 жилийн өмнө манай брэнд Улаанбаатар хотод анхны салбараа нээж байсан, тухайн үед олон улсын брэндүүд тийм ч олон нээгдээгүй байсан санагдана. Миний өвөө Ив Роше 1959 онд анх тус брэндийг үүсгэн байгуулж байхдаа эмэгтэй хүн бүрт өөрийн гоо сайхнаа хадгалж авч үлдэх боломжийг олгох зорилготой байсан" гэлээ.

Азийн бүс нутаг хариуцсан Менежер Оливе Талот "Монгол Улс манай брэндтэй 22 жилийн хамтын ажиллагаатай, эртний түнш гэж хэлж болно. Энд үйл ажиллагаа явуулж буй Ив Рошегийн баг маш их туршлагатай хамт олон гэдгийг харж байна. Манай брэндийн хувьд танай улсад маш чухал зах зээл байгааг харж байгаа, үүгээрээ ч дэлхийн бусад улс орныг бид Монгол Улсаас туршлага хуримтлуулаасай гэж хүсэж байна" гэдгээ илэрхийлсэн юм.

Одоогоор манай улсад Ив Роше брэнд таван ургамлын гоо сайхны салон болон 12 салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна. Тус брэндийн Их Дэлгүүрийн баруун талд байрлах төв салбар дэлгүүр нь Азийн бүс нутагт хамгийн өндөр борлуулалттай дэлгүүрээр шалгарч байсан гэдгийг мөн дуулгасан юм.

Түүнчлэн 18 аймагт 30 орчим гэрээт борлуулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.