2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10:00
S30
11:00
S26
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
10°
16:00
S30
11°
17:00
S30
12°
18:00
S30
11°
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батболд: Улаанбаатар хот одоо өргүй болсон

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэл хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. 

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг онцлон хэлье гэж бодож байна. Хотын хэмжээнд хийсэн ажлаа танилцуулбал хонон өнжин ярих болно. Улаанбаатар хот бол том аж ахуй. Ямар ч бизнесийн түнш ирсэн энэ байгууллагатай хамран ажиллах боломжтой юм байна гэдэг сэтгэгдлийг төрүүлэх ёстой. Тиймийн тул өртэй эсэхийг хардаг. Улаанбаатар хот одоо өргүй болсон. Дүүрэг болгонд байдаг дансыг хааж нэг данстай болсон. 

Хотын даргын хувьд бизнесийн байгууллага, ялангуяа хувийн хэвшлийнхний хийх ажлыг хот шүүрч хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Улаанбаатар хотын худалдааны танхим хот хувийн хэвшилтэй яаж хамтарч ажиллах асуудлыг шийддэг болсон. 

Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан. Хэрвээ хөрөнгө оруулагчид асуудал тулгарвал энэ байгууллагад хандана. Хөрөнгө оруулагчдын чуулганыг хийсэн. Энэ чуулганаар хотын төсөв, гадны зээл тусламж болон бусад эх үүсвэрээр хийгдэж байгаа ажлыг зарладаг. Бүх тендерийг цахимаар зохион байгуулдаг болсон. Хоёр хүн уулзаж байгаад тендерт орох асуудлыг ярилцдагыг халсан. Санхүү бизнесийн үүднээс эдгээр гол ажлуудыг хийгээд байна" гэв.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x