Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн авч идэхгүй байхыг хүүхдүүдэд анхааруулж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс ЕБС-иудын орчинд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр хаана, хэзээ хэн үйлдвэрлсэн нь тодорхойгүй хавчуургатай талх, ороомог, пирожки мөн хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан кисель, хлава, БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй төрөл бүрийн чихэр, сироп зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан зөрчил илэрсэн байна.

 
 
 

Иймд хаяг шошгогүй болон хэзээ хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг хүүхдүүддээ зөвлөхийг анхааруулж байна.