2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
17:00
S30
16°
18:00
S30
16°
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S40
04:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мерседес Бенз анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN

Германы автомашин үйлдвэрлэгч Мерседес Бенз анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машинаа өчигдөр Шведэд болсон арга хэмжээний үеэр танилцуулжээ.

Энэ нь SUV ангиллын Mercedes-Benz EQC400 4MATIC загварын автомашин юм. Анх концепт загварыг нь хоёр жилийн өмнө Парисын Мотор Шоуны үеэр үзүүлж байжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Дитер Зетше шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ “шинэ эриний үүр цайж байна” гэж зүйрлэсэн байна.

Дөрвөн дугуй нь хөтлөгчтэй, бүрэн цэнэглэлтээр 320 км зам туулах, 402 морины хүчтэй хос цахилгаан хөдөлгүүртэй уг автомашиныг 2019 оноос үйлдвэрлэж эхлэх ажээ. Одоогоор үнэ нь тодорхой болоогүй байна.

Түүний 80kWh баттерейг түргэн цэнэглэгчээр 10 хувиас 80 хувь хүртэл нь 40 минутын хугацаанд цэнэглэх боломжтой гэнэ.

Хянах самбартаа 10.25 инчийн хос дэлгэцтэй EQC машин 0-ээс 96 км/цаг хурд авахын тулд 4.9 секунд зарцуулдаг. Машин өөрөө дээд хурдаа 180 км/цагаар хязгаарладаг ажээ.

Luxury буюу тансаг ангилалд багтаж байгаа түүний гол өрсөлдөгчид нь Tesla-гийн Model X, Jaguar-ийн I-Pace болж байна. Удахгүй BMW, Audi компаниуд мөн бүрэн цахилгаан SUV загваруудаа гаргахаар бэлдэж байгаа.

 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: The Verge

 

x