Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгийн Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтанд RE/MAX MONGOLIA -ийн хамт олон амжилттай оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг
 
 
 

Үл хөдлөх хөрөнгө зуучлал, хөрөнгө оруулалт, түүний маркетинг зах зээлийн хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар Ази Номхон Далайн Бүсийн шилдэгүүд Солонгосын Сөүл хотод 8 сарын 27 -с 29 -ны хооронд Challenge, Connect, Change уриан доор нэг дор цуглан чууллаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг RE/MAX Asia Pacific Convention нь энэ удаа БНСУ-ын Сөүл хотноо Азийн бүсийн нийт 23 орны 2,000 гаруй мэргэжилтнvvд оролцож маш амжилттай болж өндөрлөлөө.

Бага зэргийн удаашралтай байгаа эдийн засаг, эрэлт нь байнга өссөөр буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тооцвол Азийн бүсийн хувьд бизнес ихээхэн өөрчлөлттэй 2018 онд нүүр тулж байгаа билээ. Технологийн шинэчлэл, инноваци олон зах зээлд өөрийн өөрчлөлтийг авчирж байгаагийн хувьд эцсийн хэрэглэгчидийн хүсэл таашаал, сонирхолд нийцүүлэн үл хөдлөх хөрөнгийн барилгын компаниуд нь олон нийтэд бус хүн бүрт таарсан стратегийг нэвтрүүлэх арга барилыг илүүтэйд үзэж байгаа юм.  Оффисын зах зээлд түрээсийн өсөлт 2.1% буюу хамгийн их хувьтай байгаа бол логситикийн зах зээлд мөн түрээсийн өсөлт 1.7% тай мөн л өндөр өсөлттэй байхаар байна.

 
 

Азийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шилдгүүдтэй гурав хоногийн турш RE/MAX Mongolia-ийн хамт олон мэдлэг мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн технологийн хөгжил, амжилтын нууцаасаа хуваалцаж тэднээс суралцаад ирсэн сайхан мэдээг уншигч та бүхэндээ дуулгаж байна.

 
 

Эхний өдөр Олон улсын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт сэдэвт форум болж Дэлхийн бусад орнуудад хөрөнгө оруулах болон Монгол улсдаа хөрөнгө оруулалт татах боломжийн талаарх мэдээ, мэдээлэл авч мэргэжилтэнүүдтэй зөвлөлдөн шинэ боломжийг эрэлхийлсэн өдөр болж өнгөрсөн юм. RE/MAX чууд байгуулагдсан цагаасаа хойш олон улсын чуулга уулзалтанд байнга оролцож өөрийн орноо сурталчилах үйлст өөрсдийн хувь нэмрийг байнга оруулсаар ирсэн билээ. Тэр ч утгаараа  RE/MAX чууд үндэснийхээ хувцсаар жигдрэн оролцож өөрийн өв соелоо түгээн дэлгэрүүлсээр байдаг юм. 

 
 

RE/MAX Mongolia-ийн хамт олон 18 уулаа энэхүү конвеншд оролцсон бөгөөд нийт бүрэлдэхүүнээрээ 2017, 2018 оны ажил амжилтаа үнэлүүлэн RE/MAX ын Азийн бүсийн орнууд дундаас Оффисын тооны өсөлт, нийт агентын тооны өсөлт, хөгжилийн хурдац, зах зээлийн тэлэлт зэрэг үзүүлэлтүүдээр Азийн бүсдээ хамгийн том зах зээлтэй Энэтхэг улсын араас орж Хоёрдугаар байрын шагналыг авлаа. Одоогийн байдлаар Монголд 6,646 хүн тутамд нэг RE/MAX агент, 102,846 хүн тутамд нэг RE/MAX оффис ногдож байна.

 

Дараа дараагийн өдрүүдэд Азийн бүсийн үл хөдлөх хөрөнгийн цаашдын хөгжил чиг хандлага, технологийн шинэчлэлийн талаар мэргэжилтэнүүдийн сургалт, уулзалт зохион байгуулагдаж мэдлэгийн богц дүүрэн 3 хоногийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Сошиал медиа тэр тусмаа Инстаграммын сурталчилгаа Азид дараагийн 2 жилд хүчтэй нөлөөлөх чиг хандлагатай байгаа талаар технологийн томоохон компаниуд онцолж байгаа бол худалдааны салбарт оффисын буюу commercial зах зээл илүү хурдтай өсөх боломжтой талаар олон улсын экспертүүд онцолж байна.

 
 

Азийн Номхон Далайн бүсийн чуулга уулзалтын үзэсгэлэнгийн хойморт Монгол гэрээ залан тус чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн мэргэжилтэнүүдийн анхаарлын төвд байж тэдэнтэй үл хөдлөх хөрөнгийн талаар дотно яриа өрнүүлэн Монгол улсаа сурталчилан Монголын үл хөдлөх хөрөнгийн зэх зээлийг Дэлхийн зах зээлтэй холбох томоохон алхамыг хийсэн RE/MAX Mongolia-ийн хамт олонд ажлын амжилтыг хүсэн ерөөе.

Хэрвээ таньд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал тулгарвал таньд хамгийн ойр байрлах RE/MAX-ын аль ч салбарт хандах боломжтой. 

RE/MAX-ын агенттай холбогдох: http://www.remax.mn/officeagentsearch.aspx

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.