Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монгол эмч нар үнэ, төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Хятад орныг танин мэдэхүй-Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд"-ийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейд боллоо.

Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Уран зургийн галерейд  уран зургийн үзэсгэлэн, Өвөр Монгол эмч нарын үнэ, төлбөргүй үзлэг оношилгоо өдрийн турш үргэлжилнэ. /Эмч нарын үзлэг СТӨ-ний хойно байрлах Уран зургийн галерейн 3 дугаар давхарт/

Мөн Спортын төв ордонд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, Соёлын төв өргөөнд урлагийн тоглолт, Новател зочид буудалд/ Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд/"Өвөр Монголын амт" хоолны өдөрлөг тус тус зохион байгуулагдах юм байна. 

Сонирхуулахад, Улаанбаатар, Хөх хотууд 1991 онд анх ах дүүгийн харилцаа тогтоожээ.