Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Norphei галерейд зохион байгуулагдах "10|100 #ARCHITECTS" Архитектурын үзэсгэлэнд эрхэм таныг урьж байна!

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 5
Сурталчилгаа

Хоёр хоногийн дараа зохион байгуулагдах "10|100 #ARCHITECTS" архитектурын үзэсгэлэнд эрхэм таныг урьж байна!

Үзэсгэлэнгийн зорилго

Монгол Улсад нийгэм, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлт, материал техник технологийн дэвшилттэй ололтод тулгуурласан хөгжлийн барилгажилтын ажил шинэ чиг хандлагаар өрнөж байна. Энэ бүх ажлын ололт амжилт дутагдал, доголдолтой талын эх үндэс нь болсон хот төлөвлөлт, барилгын зураг төсөл зохиогчдын мэргэжлийн онцлог, нийгмийн үнэлэмж, ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан сурталчлах, тэдний санал бодол, хэрэгцээ шаардлагыг судлах оюуны бүтээлч хөдөлмөрийн үнэ цэнийг өргөх сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлж туршлага солилцож байх зорилгоор жил бүр салбарын баярын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд уламжлал болгон олон нийтэд зориулан архитектур, зураг төсөл зохиогчдын уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж байхаар үүсгэн санаачилга гарган энэ удаа Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн гурван компанийн архитектур, инженерүүд өөрсдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байгаа болно.

 

Үзэсгэлэнгийн үеэр "Light from the Shade-2018" гэрэл зургийн уралдааны шагнал гардуулах ёслол зохион байгуулагдах ба шилдэг бүтээлүүд нь үзэсгэлэнд толилуулагдах юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлт, барилгын зураг төслийн ажлын хөгжлийн дэлхий нийтийн чиг хандлага, өөрчлөлт, ололт амжилт, сургамж, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, тогтвортой хөгжил бүхий ногоон хот, ногоон барилгыг хөгжүүлэх чиглэл, тулгамдаж буй асуудлуудаар ярилцлага, уулзалт, зохион байгуулж олон нийтийн санал бодлыг сонсож оролцоог бий болгох асуулга, судалгаа хийх зэрэг ажлууд хийгдэх юм.

"Light from the Shade-2018" гэрэл зургийн уралдааны шагнал гардуулах ёслол

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нь Улаанбаатар хотын Архитектурын үнэт өв болсон барилгууд төдийгүй орчин үеийн шийдэл бүхий Архитектурын бүтээлүүдийг энэ цаг хугацаанд нь мөнхөлж , буурал он цаг үл элээх гэрэл зургийн сан хөмрөгтэй болох , Барилга архитектурын үнэ цэнийг олон нийтэд таниулах, түүний тухай ойлголтыг нийтэд хүргэх түүгээр жил бүр уламжлал болгон үзэсгэлэн зохион байгуулах зорилготойгоор ”LIGHT FROM THE SHADE” /Architectural photography challenge/ гэрэл зургийн уралдааныг 2018 оны 8 сарын 20-ны өдөр зарласан ба 2018 оны 9 сарын 3-ны өдөр хүртэл нийт 775 бүтээл хүлээн авлаа. Уралдаанд маань идэвхтэй оролцсон нийт уран бүтээлчиддээ баярлалаа. Бид шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах ба шагнал гардуулах ёслол 2018 оны 9 сарын 6-ны 11:00 цагт "10|100 #ARCHITECTS" үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулагдах юм. 

Та бүхэн уралдаанд илгээсэн бүтээлүүдийг http://canonmongolia.mn/photos/ энэхүү холбоосоор дамжин сонирхоно уу. 

Үзэсгэлэнгийн хөтөлбөр

2018 оны 09 дүгээр сарын 06

  • 11:00 – 11.10 Нээлтийн ажиллагаа (Хийл хөгжмийн аяз) 
  • 11:10 – 11:20 БОАЖЯ, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр “Сургуулийн Ногоон барилгын зураг төслийн загвар” номын танилцуулга БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Т. Булган
  • 11:20 – 12:00  “Ногоон барилга” сэдэвт ярилцлага МБХБЯ, БОАЖЯ, БЗТЗХ, МБҮА, МУШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн төлөөлөл
  • 12:00 - 12:05 “LIGHT FROM THE SHADE” – 2018  гэрэл зургийн уралдаан, бүтээлүүдийн товч танилцуулга “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн Архитектур Г. Ганбат “CANON MONGOLIA”, “AЙ ТИ ЗОН” ХХК-ийн Дэд захирал н.Эрдэнэбаяр
  • 12:05 – 12:20 “LIGHT FROM THE SHADE”  гэрэл зургийн уралдааны шагнал гардуулах ёслол
  • 12:20 – 13:00 Үзэсгэлэнг толилуулах (Төгөлдөр хуурын аяз)

Энэ арга хэмжээг цаашид тогтмолжуулан хөгжүүлснээр хот төлөвлөлт, барилга, бүтээн байгуулалтад гарч байгаа ололт амжилт, туршлагыг иргэд олон нийт, хэрэглэгчдэд таниулах, оролцогчдын хүрээг өргөжүүлж сонирхолтой арга хэлбэрийг сонгох, дутагдал, доголдлыг урьдчилан харж залруулах боломжийг олох, бүтээлч үйл ажиллагааны цаашдын чиг хандлагыг мэдэрч мэдлэг ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.  

ЭН ЭЙ ПИ ГРУПП ХХК-ийн дижитал танилцуулга: www.nap-group.com хуудасны хамгийн доод хэсэгт дижитал танилцуулга татах холбоос байгаа

ЭН ЭЙ ПИ ГРУПП ХХК-ийн Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/napgroupmongolia/

Гэрэл зургийн уралдааны холбоос: www.canonmongolia.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.