Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголд ирсэн Facebook-ийн төлөөлөгчид мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN

Сүхбаатарын талбайд цуглаад СТӨ, УБ зочид буудал, ШУТИС, Метромолл худалдааны төв, Төрийн банк

09:00-18:00 цагийн хооронд Азийн улс орнуудын дунд 1980-аад оны үед үүссэн эрхийн төлөөх "TRY" хөдөлгөөнийг Монгол улсад 2011 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв болох "Түгээмэл хөгжил" ТББ хөдөө орон нутгаар зохион байгуулж ирсэн. Арга хэмжээг ХНХЯ-аас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа, энэ удаа анх удаа UB TRY нэртэй хөдөлгөөн УБ хотын Сүхбаатар дүүрэгт байрлах төрийн болон олон нийтийн үйлчилгээний газар мөн гудамж талбайгаар зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд тэргэнцэртэй иргэд маань сайн дурын туслах залуусын хамтаар явган аялал хийж, очсон байгууллага бүртээ нөлөөллийн ажил, хүртээмжийн үнэлгээг хийх болно.

НЗДТГ-ын А танхимд

09:30 минутаас НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай болон Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай хэлэлцэнэ. 

МХЕГ-ын хурлын 2 давхрын хурлын танхимд

10:00-12:00 цагийн хоооронд "Импортын гоо сайхны барааны эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал" сэдвээр импортлогч ААН, улсын байцаагчдад сургалт хийгдэнэ.

Монголын Уран зургийн галлерейд

10:00 цагаас Хятад орныг танин мэдэхүй-Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоот өрөөнд

11:00 цагаас Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар мэдээлэл хийнэ.

Хүүхдийн төв номын санд 

11:00 цагаас “Хятад орныг танин мэдэх” Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Нахиа хөтөлбөр”-ийг зохион байгуулж байна. Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, туршлага солилцох, харилцан хүүхдийн зохиол бүтээлийг хэвлүүлэх, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх зорилготой.

ХХЗХ-ны 12 давхрын хурлын танхимд

11:30 минутаас Facebook төлөөлөгчид Монголд ирж цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хэлэлцэнэ.

MN мэдээллийн төвд

11:30 минутаас МАХН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

НЗДТГ-ын байранд

12:00 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэл хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Гадаад Харилцааны Яаманд

14:00 цагаас "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв" тайлангийн нээлт болно.