Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy Note 9 гар утас Монголд албан ёсоор танилцуулагдлаа

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Самсунг компанийн технологийн цоо шинэ шийдэл бүхий "Шинэлэг, үлэмж хүчирхэг" Galaxy Note 9 гар утасны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу энэ сарын дөрөвний өдөр болж өнгөрлөө.

Энэхүү шинэ загварын ухаалаг утас нь есдүгээр сарын тавны өдрөөс Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарах юм байна.

Ингэхдээ Самсунгийн албан ёсны Улаанбаатар хот дахь болон орон нутагт байрлах дэлгүүрүүд, Mobicom, Unitel, Next Electronics, BSB-н салбаруудаар борлуулагдаж эхлэх аж.

Самсунг Электроникс, Монгол дахь Төлөөлөгчийн газар, Гар утасны бизнес хариуцсан менежер Б.Ариунзаяа "Самсунг компаниас гаргадаг бүтээгдэхүүнүүдээс Note загвар нь хамгийн хүчирхэг, өвөрмөц, ухаалаг утсанд байж болох хамгийн шилдэг үзүүлэлтүүдийг өөртөө агуулсан байдаг. Note 9 загварын хувьд ч мөн хүчин чадал, санах ой, доторх функц зэргүүдээр өндөр үзүүлэлттэй тул ухаалаг утасны дунд хамгийн зөв сонголт байж чадахаар бүтээгдэхүүн болсон. 

 

Тухайлбал, бүхэл өдрийн турш таны утсыг тантай хамт байлгах 4000 mAh чадалтай хүчирхэг батарей. Мөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой болсон тул цэнэглэгч биедээ авч явах шаардлагагүй.

Өөр дээрээ 512 GB багтаамжтай ба нэмэлтээр 512 GB SD карт хийж багтаамжийг 1TB хүртэл өсгөх боломжтой.

Мөн утасны тоглоомонд зориулан шинэчилсэн процессор нь ямар ч дүрслэл, хурдтай тоглоомыг гацаахгүйгээр тоглох боломжийг олгоно. Тоглоом тоглож байхад утас хална гэх асуудалд санаа зовох хэрэггүй болсон, учир нь нэмэлтээр суулгаж өгсөн хөргөх систем нь утсыг халалтаас бүрэн хамгаалж чадах нь гол ялгарах давуу талуудын нэг болж чадсан" гэлээ.

 

Өнгөний сонголтын хувьд хар болон цэнхэр өнгүүд эхний ээлжид манай улсын зах зээлд худалдаанд гарна.

Galaxy Note 9 загвар нь 3,350,000 төгрөгөөр Самсунгийн албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалагдах юм байна.

Түүнчлэн, Самсунгийн зүгээс гар утсаа шинэчлэхээр төлөвлөж буй хэрэглэгчдэд зориулсан "Ашигтай солилцоо" хөтөлбөрийг энэ сарын тавны өдрөөс албан ёсны салбар дэлгүүрүүдийн нэг Skytedy дээр эхлүүлж байгаа юм.

Худалдан авагч өөрийн барьж буй Samsung эсвэл Iphone загварын утсыг Samsung дэлгүүрт борлуулж, зөрүү үнийн дүнг төлснөөр шинэлэг, үлэмж хүчирхэг Samsung Galaxy Note 9 утастай болох боломжийг олгож байна. Шаардлага хангасан хуучин гар утсыг өөрийнх нь бодит зах зээлийн үнэлгээнээс дээгүүр үнэлж авах нь хөтөлбөрийн гол онцлог юм. 

Тус хөтөлбөрт Самсунг компанийн 2017 оны Galaxy A5, А7, Galaxy S7, S7 Edge, S8, S8+, Galaxy Note 4, Note 4 Edge, Note 5 болон Note 8 загварууд, мөн Apple компанийн Iphone 6 утаснаас IphoneX хүртэлх загварын бүх утаснууд оролцох эрхтэй аж.

Мөн үүнээс гадна Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авах боломжтой юм.

Самсунг брэндийн албан ёсны дэлгүүрүүд Улаанбаатар хотод:

  • Зайсан Хилл цогцолбор,
  • Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ төвийн 1 давхарт,
  • ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 1 давхарт,
  • ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт,
  • ЗАЙСАН ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт,
  • И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт,
  • Max Mall их дэлгүүрийн  давхарт,
  • 3, 4-р хорооллын SOLO MALL худалдааны төвд тус тус байрлаж байна.

Хөдөө орон нутагт:

  • Эрдэнэт хот, Өлзийтбулаг худалдааны төвд,
  • Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Ай-Хой төвд тус тус байрлаж байна.

GALAXY NOTE 9 ГАР УТАСНЫ ОНЦЛОГУУД

 

АЛСЫН ЗАЙНААС УДИРДАХ S PEN

  • Galaxy Note 9 гар утасны хамгийн том давуу тал түүний S PEN юм.  S PEN нь илүү боловсронгуй болж, bluetooth горимд шилжсэнээр презентаци удирдах, аппликейшнээ ажиллуулах мөн алсын зайнаас сэлфи хийх боломжтой болсон.
  • S PEN үзэгний хошуунд Ultra tone байрлуулж өгсөн тул 4096 түвшний даралт мэдрэх бөгөөд бичих, зурах гэх мэт үйлдлүүд нь цаасан дээр үзэг, харандаагаар зурж буй мэт хялбар болжээ. Мөн тус үзэг нь утсандаа байхдаа түргэн цэнэглэгддэг тул үзгээ цэнэглэх тал дээр санаа зовох зүйлгүй.

НҮДНИЙ СОЛОНГОН БҮРХЭВЧ МЭТ АЖИЛЛАХ КАМЕР

  • Хүний нүдний солонгон бүрхэвч мэт ажиллах хос өрц дурантай хүчирхэг камер нь өдөр, шөнийн аль ч үед мэргэжлийн камераас дутахааргүй өнгө, дүрслэлтэй зураг авах юм.
  • Зурган дээр гарсан алдаа, өө сэвийг илрүүлж тэр дор нь ахин илүү үзэмжтэй зураг дарах боломжийг олгоно.

SUPER AMOLED ДЭЛГЭЦ

  • 6.4 инч өргөнтэй, 2960x1440 нягтаршилтай Quad HD+Super Amoled дэлгэц дүрслэлийг төгс харагдуулах болно.

УСНЫ ХАМГААЛАЛТ

  • 1.5 метр гүн усанд 30 хүртэлх минутын турш байхад хэвийн ажиллагаагаа бүрэн хадгална.