Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Муратын нэхэмжлэлтэй сэтгүүлчид холбогдох шүүх хурал хойшлогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Муратын нэхэмжлэлтэй сэтгүүлч Д.Майцэцэгт холбогдох шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Шүүхийн албан ёсны шийдвэр:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Майцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг эхлүүлсэн боловч шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгч болон улсын яллагч нарыг татгалзсан хүсэлт гаргасан тул тус шүүхийн Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэтэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болно. Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэсний дараа жич шүүх хуралдааныг зарлах болно. 
 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн
 анхан шатны шүүхийн Тамгын газар