Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэлт гудамж”-нд жазз хөгжим эгшиглүүлнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Их талын жазз” олон улсын XII их наадам есдүгээр сарын 7-ны өдөр 20:00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болох гэж байна.

Энэ үеэр Монгол, Япон улсын жазз хамтлаг, дуучид мэргэжлийн жазз хөгжмийг эгшиглүүлнэ.

XX зууны эхээр АНУ-д үүсч байсан жазз хөгжмийн урсгалыг 50 гаруй жилийн тэртээ манай улсын орчин үеийн эстрад урлагийг үндэслэгчдийн нэг “Баянмонгол” чуулга бидэнтэй анх танилцуулж байсан түүхтэй.

 

Сэтгэл сэргэм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хорших уян хатан байдлаар нь жаззыг дэлхийн хөгжим гэлцдэг. Жинхэнэ амьд тоглолтоор торгон мэдрэмжийг төрүүлдэг энэхүү хөгжим тропикал, бест, латин, чөлөөт, жааз рок, жааз реп гэх мэтчилэн 20 гаруй төрөлтэй байдаг.

“Их талын жазз” олон улсын наадмыг зорин ирж жазз хөгжмийн гайхамшгийг мэдрээрэй.