Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ганцмод боомтын өргөтгөлийг хийж, ухаалаг үйлчилгээ нэвтрүүлж буйгаа мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

 Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны дэд тэргүүлэгч, хятадын талын ажлын хэсгийн ахлагч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчидтэй 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яриа, хэлэлцээ хийлээ.

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхай болгох асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан юм.

 

Монголын тал монгол, хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоногт 1,500-аас дээш байх, тус боомтыг ажлын 7 өдөр ажиллуулах, улмаар 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлыг хятадын талд тавив.

Түүнчлэн уг боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, уул уурхайн бизнес эрхэлж буй томоохон аж ахуйн нэгжид зориулсан тусгай гарц байгуулах асуудлыг хөнджээ.

 

Хятадын тал өөрийн Ганцмод боомтын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд зорчигч, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг шуурхай болгох зорилгоор дэвшилтэт технологи бүхий (ухаалаг) үйлчилгээг нэвтрүүлж, боомтын хүчин чадлыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг мэдэгдлээ. 

Мөн хятадын тал хятад жолооч, хятад дугаартай тээврийн хэрэгслээр хил орчмын нутагт олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг хангах, монголын талын Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус тус хүсэлт болгосон байна.