Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан сар цалингаа авч чадаагүй гээд 16 давхраас үсрэхийг завджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN

Хоёр иргэн барилгын 16 давхраас үсэрч амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал,

2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн 10 хороонд баригдаж буй "Буман" компанийн барилгын 16 давхар  дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай "А", эмэгтэй 34 настай "Л" нар үсрэх гэж байжээ. Тэд "барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан боловч нэг ч удаа цалин өгсөнгүй" гэх шалтгаанаар амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.

 

Эх сурвалж: ЦЕГ